x

АНУ руу зугтсан С.Төмөрбат шүүгчийг Интерполын шугамаар баривчилжээ

Өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний нэг нь Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат. Тэрбээр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр АТГ-т шалгагдаж байсан юм.

Гэвч С.Төмөрбат Ерөнхийлөгчийн зарлиг гарсан зургаадугаар сарын 26-ны шөнө гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ руу зугтан гарсан. Түүнийг өнгөрсөн долдугаар сард “АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллар авч яваад саатуулагдсан, АНУ-аас цагаачлал хүссэн” гэх мэдээлэл гарсан ч албаны эх сурвалж үгүйсгэж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн намар Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-д айлчлах үеэр дагалдан явсан Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан С.Төмөрбатыг саатуулах асуудлаар тус улсын хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаараа мэдэгдсэн. Харин эх сурвалжууд “АНУ-ын хуулийн байгууллага шүүгч С.Төмөрбатыг саатуулсан.

АТГ-ын тусгай баг түүнийг удахгүй Монголд авч ирэхээр болсон” гэж мэдээлж эхэллээ. Тодруулбал, түүнийг АНУ-д түр оршин сууж байсан орон сууцнаас нь тус улсын цагдаагийн байгууллагынхан баривчилсан гэнэ.

Манай цагдаагийн байгууллаас АНУ-тай хамтран ажиллах олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Интерполын шугамаар С.Төмөрбатыг хуулийн дагуу баривчлах ажлыг тус улсад зохион байгуулжээ. Түүнчлэн түүнийг хэрхэн, яаж Монголд авчрах талаарх мэдээллийг нууцалж байгаа аж.

С.Төмөрбат нь Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаагийн хүү бөгөөд ээж нь Салхитын мөнгөний ордын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад их хэмжээний авлига дамжуулсан хэрэгт холбогдсон. Тэрбээр хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барсан.

Түүний үхлийн талаар “Амиа хорлосон, хүүгээ энэ хэрэгт холбоогүй хэмээн гэрээслэл үлдээсэн” гэдэг. Харин энэ талаар С.Төмөрбат “Манай ээж амиа хорлох сэтгэл зүйтэй хүн биш. Мөн хууль хяналтын байгууллагынхан хаана хорьж байгааг нууцалсан нь сэжиг төрүүлж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • nehuul (64.119.16.82)
    sarantuyag huutei n barih boloogui yu
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Паааах (139.5.216.98)
    ЯАНА АА ҮХСЭН ЭЭЖИЙНХЭЭ ХУЛГАЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ӨВЛӨЖ БАЙГАА НЬ ИЧИЖ ҮХЭХ Ч БАГАДАНА
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Бат (66.181.161.12)
    Нүгэл нүдээрээ гарч бгаа юм хохь нь мөнгө цагаан нүдулаан гэж ямар үнэн үг ьэ
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.25.104)
    Зэ ээж нь хээр алаг бол хүү нь хээр алаг л байгаа бас амиа хоролчихвий дээ
    2019 оны 11 сарын 28 | Хариулах
  • Хүрэлсүх лалар ээжийнх нь үхэлд цадсангүй (202.9.45.208)
    Irgen
    2019 оны 11 сарын 28 | Хариулах
  • Irgen (58.182.212.233)
    Hereg hiisen bol zugtaad has holdoh be de. Ene zaluu zugtsan ym chin estoi ih hahuul ih idsen buruu zuil ih hiisen baih get buleerei. Buh hurungiig ni huraa
    2019 оны 11 сарын 28 | Хариулах
    • Mongonoos bolj hairan saihan amidralaa suiruulj bn haramsaad ch bagadna.
      2019 оны 11 сарын 28
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 7 цаг 39 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 9 цаг 28 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 11 цаг 59 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 12 цаг 50 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 13 цаг 32 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 13 цаг 39 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цаг 6 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 14 цаг 45 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top