x

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад настан Г.Очирбатад хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газрын ахмад настан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, АИХ-ын депутат, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Гомбожавын Очирбатад 90 насны нь ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв.

УИХ-ын Тамгын газрын Ахмадын хороонд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, Тамгын газарт ажиллаж байсан 90 гаруй ахмад бүртгэлтэй байдаг. Тэрбээр энэ онд 90 насных нь ой тохиож буй хоёр дахь ахмад настан юм.

Г.Очирбат нь МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 1992-1997 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн парламент амжилттай хийсэнд УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан батлах бусад хууль, тогтоомжийн талаар санал бодлоо илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад настан Г.Очирбатад баяр хүргэж, эрүүл энхийг хүсээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон бусад хуулиудын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр, удахгүй УИХ-аар Сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай зэрэг 30 гаруй хууль, тогтоомжийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа гэлээ.

Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Ахмадын хорооны дарга Ш.Ринчин нар байлцав.

УИХ-ын даргын захирамжаар баталсан Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заасан байдаг гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 15 цаг 23 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 50 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 15 цаг 57 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 16 цаг 6 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 17 цаг 8 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 17 цаг 19 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 18 цаг 5 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 18 цаг 46 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 18 цаг 55 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 19 цаг 35 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 21 цаг 41 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 22 цаг 0 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 22 цаг 17 мин Хулгайтай тэмцэхээ боль! 22 цаг 35 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 22 цаг 53 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 23 цаг 0 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 23 цаг 16 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 23 цаг 21 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 23 цаг 26 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 23 цаг 30 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Худлаа... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top