x

Төрийн өмчит их сургуулиудыг механикаар нэгтгэх нь үр дүнгүй байна

Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос "Судалгааны их сургууль механик нэгдэл биш" сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс их, дээд сургуулиудад дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй, дэмжээгүй, анхаарал хандуулаагүй атлаа төрийн өмчийн их, дээд сургуулиудыг "Судалгааны сургууль байгуулах" нэрийн дор МЕХАНИКаар нэгтгэх гэж байгааг багш, ажилтан, албан хаагчид эрс эсэргүүцэж байгаа ажээ.

Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоонд гишүүнчлэлтэй төрийн өмчит сургуулиуд буюу МУБИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС, СУИС, Улаанбаатар их сургуулийн багш ажилчдаас "Нэгтгэх нэрийн доор ажлын байрны эрсдэлд оруулж байна" гэх агуулгатай шаардлагыг тус холбоонд ирүүлснийг салбарын яам, Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн байна.

ХААИС-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Я.Эрдэнэсүрэн:

-"Судалгааны их сургууль байгуулах асуудлыг төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэх замаар гүйцэлдүүнэ хэмээн яам болон УИХ дахь байнгын хорооны түвшинд яригдаж байна. Ингэж механикаар нэгтгэх нь үр дүнгүй гэдэг нь батлагдсан. Тухайлбал, ХҮИС-ийг МУИС-д нэгтгэсэн нь багш ажилчид төдийгүй оюутнуудын ч эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон учраас хоёр жилийн өмнө буцаан салгаж ХҮИС-ийг Улаанбаатар их сургууль болгосон.

2008 оноос хойш үе үеийн төрийн түшээд, салбарын яамны удирдах ажилтнууд хувийн их дээд сургуулиудыг байгуулсан байдаг. Тэр хүмүүс өнөөдөр дээд боловсролын салбарыг хөгжүүлэх нэрээр төрийн өмчийн их сургуулиудыг бужигнуулж байгаа нь эрх ашгийн зөрчил гэж харж байгаа" гэлээ.

Энэхүү МЕХАНИК нэгтгэл нь хувийн ашиг сонирхолд нийцсэн, сонгууль дөхөж байгаа энэ үед улс төрийн өнгө аястай, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тул төрийн өмчийн их, дээд сургуулиудын академик эрх чөлөө, судалгааны эрх чөлөөг хүндэтгэн эдгээр сургуулиудыг нэгтгэх асуудлыг нэн даруй зогсоохыг шаардаж байгааг Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос танилцууллаа.

Тэд шаардлагаа Монгол Улсын Ерөнхийлөгч X.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нарт хүргүүлсэн байна.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • GO Gan-Od (202.126.89.52)
    Улс Төрчидийн хамгийн адгийн үйлдэл нь Ард Түмнийхээ боломжийг хулгайлах явдал аа гэж..
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 4 цаг 3 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 12 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 4 цаг 17 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 6 цаг 47 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 6 цаг 56 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 6 цаг 59 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 7 цаг 41 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top