x

Монголчууд 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван саяулаа болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийн талаар сайд С.Чинзориг танилцуулга хийлээ.

Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван сая хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр төрөлт тогтвортой өсч байгаа ч ахмад настны тоо илүү хурдацтай өсч, нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2030 онд 12.9 хувь, 2045 онд 16.3 хувь болж одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх нь. Иймээс хүн амын өсөлтийг дэмжих, өсвөр үе, залуучуудын хөгжил, нийгмийн хамгааллыг нь сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ.

Төсөөлөлд тусгаснаас үзвэл,

  • Нийгмийн хамгааллын үйлчилгээг оновчтой болгож, зорилтот бүлэгт шилжүүлнэ.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмнэ.
  • Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийн олон давхаргат тогтолцоо бүрдүүлж, үе шаттай нэвтрүүлнэ.
  • Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх бодлого хэрэгжүүлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  • Цалингийн бодит өсөлтийг хангахуйц хэмжээгээр цалинг үе шаттай нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх замаар бага цалинтай хэсгийн эзлэх хувийн жинг бууруулна.
  • Бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх байр, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын салбар дундын дадлагын бааз, Улаанбаатар хотод Ахмадын үйлчилгээний төв, мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв, хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын үйлчилгээний цогцолбор зэргийг барьж байгуулахаар тусгасан байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 15 цаг 19 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 28 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 цаг 33 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 18 цаг 3 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 18 цаг 12 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 18 цаг 15 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 18 цаг 57 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top