x

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Х.Жекейтэй уулзсаны нууц тайлагдлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны аравдугаар сарын 11-12-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн.Түүнийг айлчлалаасаа ирж амжаагүй байтал Хотын дарга С.Амарсайханы хамт УИХ-ын гишүүн асан, Бригадын генерал цолоо хураалгасан Х.Жекей нартай хамт авахуулсан зураг нь сошиалаар тархсан нь анхаарал татав. Харин эх сурвалжуудаас тодруулсны эцэст манай Ерөнхий сайд Х.Жекейтэй “Риксос Президент Астана” зочид буудалд уулзсан нь үнэн болж таарсан. Харин яах гэж? Ёслолын алба, Протоколын албанд тэмдэглүүлсэн үү? Ерөнхий сайдын хөтөлбөрөөс гадуур хийсэн уулзалт ч Протоколын албанд бүртгэгдэж, ярьсан яриа архивт тэмдэглэгдэж, ҮАБЗ-өөр хянагдах ёстой гэдэг асуудлыг хөндөж нийтлэл бичсэн ч ҮАБЗ ч, ер хэн ч тоогоогүй өнгөрөөв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “вакум” нөхцөлд уулзсан Х.Жекей бол УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдохдоо Хууль зүйн байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан. Хил хамгаалах ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. Дээрх албан тушаалуудаа ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлж казах иргэдийг хил хамгаалах байгууллагад ажилд оруулах, цол олгох, тэтгэвэр тогтоолгох зэрэгт нөлөөлсөн байж болзошгүй, мөн Баян-Өлгийн отрядын нэгэн хурандаатай хамтарч 130 буу зарсан, улсын нууц болон хилийн цэргийн нууц баримт материалуудтай албаны шугамаар танилцсанаа ашиглан хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй гэсэн хэргүүдээр шалгаж эхэлж байхад 2013 оны зургадугаар сард хилээр гараад буцаж ирээгүй. Тухайн үед түүнийг “Казахстаны иргэн болж тус улсын тагнуулын албанд өндөр албан тушаал хаших улсад суурьшсан” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1, Цэргийн албаны тухай хуулийн 28.2 болон өөрийн гаргасан зарлигтаа үндэслэн дээд офицерийн Бригадын генерал цолыг нь хураасан билээ. 

Энэ хүнтэй яах гэж Ерөнхий сайд уулзав? Яагаад энэ уулзалтаас нэг сар ч хүрэхгүй хугацааны дараа Х.Жекейгийн хамаатан садан, ах дүүсийг Баян-Өлгий аймгийн 0165 дугаар ангид ажилд оруулахаас эхлээд хууль бус үйлдлүүдийг нь гардан гүйцэтгэгч байсан хилийн цэргийн хурандаа Жамъянгийн Дамдинбазар Монголын үндэсний фронтод нэгдсэн тухай мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн фото зургийг /арын эгнээн дэх цэргийн хувцастай нь/ хараад дахиад гайхлаа. Тэрбээр 2008-2012 онд Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0165 дугаар ангийн даргаар ажиллаж байсан. Харин Х.Жекей 2005-2008 онд ХХЕГ-ын дэд даргаар ажилласан. 

Ерөнхий сайд энэхүү фронтын асуудлаар Х.Жекейтэй яриагүй гэдгээ өөрөө л нотлох ёстой. Нотлохгүй бол хаана ч тэмдэглэгдээгүй энэ уулзалтын үеэр яагаад яриагүй байх билээ гэх хардах эрхийг хэн ч, яаж ч хорих аргагүй.

Монголын Үндэсний фронт хөдөлгөөнийхөн энэ сарын 7-нд “Эх орон дуудаж байна” жагсаал зохион байгуулахаар товлосон ч НЗДТГ-аас ирүүлсэн бичгийн дагуу, тодруулбал ЗГХЭГ-ын Ё/05 албан бичигт дурдсанчлан энэ сарын 8-нд болгож хойшлуулсан. Үүний өмнөх өдөр буюу 2019 оны арванэгдүгээр сарын 6-нд Монгол Улсын төрийн соёрхолт, инженер Н.Нацагням “Их бухимдалтай байна. 30 жил уул уурхайг хууль бусаар ухаж, төнхсөн улстөрчид У.Хүрэлсүх сайдыг огцруулах гэнэ. У.Хүрэлсүх сайд сүүлийн жилүүдэд тэр улстөрчидтэй тэмцэж байгаа. Хэрэв тэд У.Хүрэлсүхийг огцруулна гэвэл би уул уурхайтай хутгалдсан 15 гишүүний эрүүг нь хуга цохиж, хавиргыг нь хугална” хэмээн бичлэг хийлгэж олон нийтэд тараалаа.

Энэ бүхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоогүй бол яагаад түүнийг огцруулах туухай ярьсан 15 гишүүн гэгчийг зөвхөн шүүмжилснийх нь төлөө хавирга хугалах, эрүү хугалах тухай харгислалд уриалсан, сүрдүүлсэн яриагаар олон нийтийг цочирдуулах болов. Улс орны тулгамдсан асуудал, төр засгийн алдаа дутагдлыг яагаад Гүйцэтгэх засаглалын тэргүүнд хамааралгүй мэтээр шүүмжлэх болов гэдэг нь сэжиг бүхий болж ирлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн уулзсан Х.Жекейгийн “цэрэг” Жамъянгийн Дамдинбазар гэж хэн бэ? Түүнчлэн Ж.Дамдинбазарын төрсөн дүү Жамъянгийн Дагва нь хятадын иргэдтэй нэлээд холбоотой, хууль бус бараа хил давуулж худалдаж байсан тухай хэвлэлд мэдээлэгдэж байжээ. 

Монголын Үндэсний фронтын тэргүүн, хошууч генерал Б.Баярмагнай Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ямар холбоотой вэ? Хошигнож хэлэхэд хурандаа У.Хүрэлсүх 87 удаа суниасан бичлэгээ фэйсбүүкт нийтэлж байсан бол хошууч генерал Б.Баярмагнай 100 удаа суниасан бичлэгээ фэйсбүүкт тавьснаараа л төстэй болов уу. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж байгаагүй, танихгүй гэж хэлсэн нь бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын алдаа байх. Энэ алдааг санаатай, санаандгүй ямар тохиолдлоор хэлснийг бүү мэд. Хошууч генерал Б.Баярмагнай энэ оны нэгдүгээр сарын 21-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч генералуудтай уулзсан тухай, тэр уулзалт хоёр хэсгээс бүрдсэн. Эхний нээлттэй хэсэгт би огт юм хэлээгүй. Харин хаалттай хэсэг буюу камергүй хэсэгт нь Ерөнхийлөгчид хандаж хатуухан үг хэлсэн. Угаасаа хэлье ч гэж бодож очсон. Бүтээн байгуулалтад цэргүүдийг оролцуулахыг дэмжиж байгаагаа хэлсэн. Төрийн гурван өндөрлөг нэг ойлголттойгоор бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар гурвуулаа гурван тийшээ харж суучхаад гурван өөр зүйл ярьж байна. Тиймээс ‘Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлаа сайн ярилц. Шаардлагатай гэвэл биднийг байлцуулаач” гэж хүссэн. Мөн үндэсний аюулгүй байдал, цэргийн байгууллагын статустай холбоотой санал хэлсэн” гэж ярьсан байдаг. Энэ тухайд худлаа ярих шаардлага Б.Баярмагнай генералд юу байх билээ. 

Эх оронч гэхээсээ хэтийдсэн үндэсэрхэг үзэл, цэргийн дарангуйлал, энэ бүхэнд хүч нэмэх сайн дурын гэх цэргийнхний, мөрдэстнүүдийн ТББ, тэдгээрийн үл ойлгогдох цугларалтууд анхаарал татах боллоо. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдыг огцруулах тухай ярьсан, шүүмжилсэн хүний хавирга, эрүү хугалж гэмтээнэ гэж ярих эрдэмтэн Н.Нацагням, эрүүгийн гэмт хэрэгтэн Хон Хэрээдийн Энхбат нар элдэв бичлэг ярьж олон нийтийн сэтгэл санааг үймүүлж цочирдуулж байгаа нь ёс бус төдийгүй сэжиг хардлага төрүүлсээр байна. 

Ийм эгзэгтэй цаг үед Ерөнхий сайд, МАН-ын дарга, хурандаа У.Хүрэлсүх албан ёсны айлчлалын далимаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байх үедээ зугтан одсон, бригадын генерал цолоо хураалгасан, чамлахааргүй нууц мэдээллийг авч албан үүрэг хариуцаж байсан УИХ-ын гишүүн асан Х.Жекейтэй протоколоос гадуур уулзсан. Энэ уулзалтаас хойш сар ч болоогүй байхад Х.Жекейгийн “гар, хөл” Ж.Дамдинбазар Үндэсний фронтод нэгдэж УИХ-ыг тараах тухай ярьж бослогод уриалж яваа нь ноцтой хэрэг биш гэж үү!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 30 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 52 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 1 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 9 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 21 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 30 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 33 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 37 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 41 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 16 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top