x

“Оросын сэргэн мандалт” кино өдрүүд Улаанбаатарт эхэллээ

“Оросын сэргэн мандалт” орос киноны долоо хоног өчигдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв/РЦНК/-д эхэллээ. Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны 59 дэх өдрүүдийн хүрээнд найм дахь удаагаа зохион байгуулж буй уг кино долоо хоногоор Оросын орчин үеийн 11 киног Монголын үзэгчдэд толилуулах юм.

Энэ жилийн “Оросын сэргэн мандалт” кино долоо хоног Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулагдаж буйгаараа онцлог. Гэхдээ зөвхөн дайны сэдэвт бүтээлээс гадна Оросын орчин үеийн кино урлагийн хөгжлийг харуулсан шинэ залуу найруулагчдын бүтээлийг үзэгч олонд мөн толилуулах аж.

“Оросын сэргэн мандалт” кино наадмын ерөнхий продюсер Сергей Новожилов: 

-“Энэ жилийн кино долоо хоног маань Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулагдаж байна. Гэхдээ дайны сэдэвт бүтээлээс гадна Кино наадмын бүрэлдэхүүнд үе үеийн дэлгэцийн уран бүтээлчид багтаж байгаа учир тэдний илэрхийлэх санаа үзэгчдэд сонирхолтой байх болов уу" гэжээ. Кино долоо хоног түүний продюсероор нь ажилласан “Хачин тохиолууд” киногоор эхэлсэн байна.

Кино наадамд бүтээлээ танилцуулахаар ОХУ-ын кино найруулагч, жүжигчид хүрэлцэн ирсний дотор Зөвлөлт Оросын нэрт жүжигчин, ЗСБНХОУ-ын Ардын жүжигчин Лариса Лужина багтжээ. үзэгчид энэ сарын 6-12-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд ОХУ-ын кино найруулагч Андрей Мышкиний “Хачин тохиолууд”, Владимир Потаповын “Анир чимээгүйн хашхираан”, Павел Дроздовын “Баяртай гэж хэлэхгүй шүү”,  Евгений Яцкин, Алена Рубенштайн нарын “Энэ бүхэн үүрд биш юм”, Павео Маклайн “Гүргэм зүрх”, Авдотья Смирновагийн “Дүү охин”,   Станислав Соколовын “Гофманиада”, Виктор Афлёровын “Чацарганатай зун” зэрэг бүтээлийг үзэж сонирхон, найруулагч, жүжигчидтэй уулзах боломжтой юм.

Мөн Алексей Харитоновын “Хахууль”, Дарья Грацевичийн “Войд”, Владислав Бахановичийн “Махны машин” зэрэг орчин үеийн богино хэмжээний киног мөн толилуулах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 1 цаг 2 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 11 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 1 цаг 16 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 3 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 3 цаг 55 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 3 цаг 58 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 4 цаг 40 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 22 цаг 52 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top