x

Б.Болороо: Миний нөхөр гаднын нөлөөтэй амиа алдсан

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэднийг бусдын адил эрх тэгш  ажиллаж, амьдрах ёстойг нийгэмд ойлгуулахаар тэмцэж, дуу хоолойгоо өргөж байсан Б.Болороо олон нийтээс дэмжлэг хүсчээ. Түүний нөхөр дөрвөн сарын өмнө ажилладаг компанийнхаа эзэмшлийн барилгын лифтний хонгилоос нас барсан байдалтай олдсон юм.  

Б.Болороо: 

Эн тэргүүнд өмгөөлөгчдөдөө мэдэгдэлгүйгээр хэвлэлийн хурал хийж байгаадаа өмгөөлөгчдөөсөө хүлцэл өчье.

Миний нөхөр амиа алдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд цагдаагийн байгууллага ажлаа хийж байхад нь хөндлөнгөөс саад учруулахыг хүсээгүй бөгөөд хэрэг үнэн мөнөөр шийдэгдэнэ гэдэг итгэл найдвар тээсээр өдийг хүрлээ.

2019 оны нэгдүгээр сарын 17-ноос зургаадугаар сарын 19-нийг хүртэл нөхөр минь "Хишиг арвин" ХХК-д ажиллаж байсан. Энэ хугацаанд ямар ч зөрчил гаргаж байгаагүй.

Зургаадугаар сарын 19-ний өглөө ажилдаа яваад эргэж ирээгүй бөгөөд тус компанийн эзэмшлийн байрны лифтний хонгилоос нас барсан байдалтайгаар долдугаар сарын 8-ны өдөр олдсон. Болсон хэрэг явдалтай холбоотойгоор нөхрийг минь буруутгаж байгаа шалтгаан нь ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэж мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан.

"Яаж амиа алдсан талаар бичлэг байсныг цагдаагийн байгууллага биднээс нуусан"

Задлан шинжилгээгээр согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон гэж гарсан. Мөн нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэж байгаа.

Бичлэг байсаар байхад биднээс нуусан. Манай нөхөр ямар байдалтайгаар нас барсан талаар бичлэг Сонгинохайрхан дүүргийн цагдаад долдугаар сарын 17-нд очсон байхад биднээс яаж нас барсан гэж бодож байна гэж асуудаг байсан. Гэтэл бүтэн сарын дараа л бид цагдаад бичлэг байсныг мэдсэн. Яагаад энэ хугацаанд бичлэг байгаа гээд гаргаж өгч болоогүй вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Бас нэг анхаарал татсан нэг зүйл нь Мядаг гэж эмэгтэй манай нөхөр рүү залгаж, лифтэнд хүн гацсан байна, гарга гэж хэлээд лифтний түлхүүр өгсөн байсан. Алга боллоо гээд олон хоног эрэл сурал болж байхад яагаад тэр хүн би сүүлд нь ярьсан гээд дуугарсангүй вэ?

Мөн задлан шинжилгээгээр согтолтын зэрэг маш өндөр гарсан байгаа. Хэрэв тийм хэмжээний согтолттой байсан юм бол яагаад лифтний түлхүүрээ өгч явуулсан юм бэ?

Ажилчдад станц өгдөг. Нөхөр маань алга болсноос хойш байгууллагаас нь өдөр бүр залгаж станц болон лифтний түлхүүр олж өг гэж байсан. Гэтэл станцаар дуудахад дохио дуугардаг юм байна. Тэрхүү станц нь нөхөрт маань байсаар байсан тул станцаар дуудахад дохио дуугарч, олох боломж байсан. 

"Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна"

Хэвлэлийн хурал хийж буй гол шалтгаан нь надад хэдэн хүсэлт байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Тухайлбал, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдвэрлэлийн осол эсэхийг тогтоолгох, хамгийн сүүлд ярьсан Мядаг гэж эмэгтэйгээс байцаалт авч өгөхийг холбогдох хүмүүсээс хүсье.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав танд баярлалаа гэж хэлэх нь зөв. Миний нөхрийг эрэн хайх ажиллагаанд хойрго хандсан Сонгинохайрхан дүүргийн цагдаа нарт арга хэмжээ авч өгсөн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үгийг сонсдог юм байна гэсэн итгэл найдвар төрүүлсэн. Үүнд үндэслээд нөхрийн минь амиа алдсан хэргийг Сонгинохайрхан дүүргээс татаж, нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлж, эхнээс шалгаж өгөөч гэж хүсмээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 1 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 15 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2 цаг 45 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2 цаг 57 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 3 цаг 39 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 21 цаг 51 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 23 цаг 40 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top