x

Сөүл хотын удирдлагууд Нийслэлд хөрөнгө оруулахад бэлэн гэв

Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хот байгуулалтын хорооны дарга Ким Ин Жэ “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа.

Талууд гэр хорооллыг дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах төслүүдэд санал солилцоод, цаашид орлогод нийцсэн орон сууц, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэхэд Сөүл хотын удирдлагууд  бэлэн байгаагаа илэрхийлсэн талаар Хот байгуулалтын хорооны дарга Ким Ин Жэ хэллээ.

Уулзалтын эхэнд талууд  хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 500 сая долларын хөнгөлөлттэй зээлээр түрээсийн орон сууц барьж байгаа төслийн явцын талаар болон Улаанбаатар-Сөүл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хот байгуулалтын хорооны дарга Ким Ин Жэ “Түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах ажил амжилттай явж байгаа талаар мэдээлэл авсан. Бид Улаанбаатар хотод Солонгос улсыг таниулах, соёлыг түгээх ажлыг хийхээс өөр үр бүтээлтэй ажил хэрэгжүүлээгүй байна. Тиймээс цаашид Улаанбаатар хотод богино хугацаанд үр дүнтэй хэрэгжих төслүүдэд хамтарч ажиллах саналтай байна” гэв.

Түүнчлэн Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл хөтөлбөрүүдэд Сөүл хотын зүгээс оролцоход бэлэн байгаагаа дуулгалаа.

Мөн Солонгос улсад виз мэдүүлж байгаа иргэдийн тоо жилд 90 мянга хүрсэн судалгаа гарсан. Хотуудын иргэд харилцан зорчих аяллын маршрут гаргаж, харилцан үр ашигтай ажиллах Монгол Улс руу хөрөнгө оруулалт татах чиглэлийн төслүүдэд санал солилцох хүсэлтэй байна гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан олон улсын “Ulaanbaatar International Day 2019” арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар нээлттэй ажиллана гэв. Тэрбээр “Сөүл-Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх хамгийн боломжтой салбар бол аялал жуулчлал. Тиймээс аялал жуулчлалын маршрутыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлээр татан оролцуулах төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх бодолтой байна.

Аялал жуулчлалын хүрээнд дөрвөн улирлын шинжтэй аяллын маршрут, эмчилгээний зориулалттай аялал, явган болон дугуйн, мотоцикль, нисдэг тэргээр аялах гээд олон хувилбаруудыг бид судлаж байгаа.  Манай улсын хувьд түүхийн жимээ ашиглаад аялал жуулчлалаа хөгжүүлэх бодлогод хамтарч ажиллах, зөвлөмж зөвөлгөө өгөхийг хүсч байна” хэмээн хэллээ.

Уулзалтын төгсгөлд хоёр хотын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 1 цаг 12 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 21 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 1 цаг 26 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 3 цаг 56 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 4 цаг 5 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 4 цаг 8 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 4 цаг 50 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 23 цаг 2 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top