x

Утаа ихтэй байршлыг тогтоох хяналтын цэг ажиллуулж эхэллээ

Сайжруулсан түлшний асуудлаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой комиссоос хамтарсан мэдээлэл хийлээ.

Засгийн газрын 2018 оны 62-р тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэх, нэвтрүүлэхийг хориглож, энэ жилээс нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор аравдугаар сарын 22 буюу өнөөдрөөс нийслэлийн өндөрлөг газруудад утаа ихтэй байршлыг тогтоох хяналтын цэг ажиллуулж эхэлснийг мэдэгдлээ.

Нийгмийн хөгжлөө дагаж, иргэд амьдрах дадлаа өөрчлөх шаардлагатай

Сайжруулсан түлш хэрэглэх явцдаа угаартсан иргэдийн тоон мэдээллийг ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан өглөө.

Ж.Амгалан: 

-Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад иргэд амь насаа алдах, угаартах явдал хэд хэдэн удаа гарсан. Тодруулбал, зургаан дүүргийн 28 хороонд 538 иргэн хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж авч, одоогоор 41 иргэн эмчилгээ хийлгэж байгаа тоо бий. Харин харамсалтайгаар найман иргэн нас барсан байна. Хийн хордлого авсан иргэдийн 226 нь бага насны хүүхэд байна.

Хүйтний улирал эхэлсэн тул түүхий нүүрсийг нэвтрүүлэхээр оролдох нь ихэссэн. Үүнд Улаанбаатар хотын эргэн тойронд хяналтын цэгүүд ажиллан, хяналтаа тавьж байгаа. Нийгмийн хөгжлөө дагаж, иргэд амьдрах дадлаа өөрчлөх шаардлагатай байна. 

"Түлшинд эргэлзэх хэрэггүй. Чанарыг бид хариуцъя"

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: 

-Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас 24 цагаар тогтмол хяналт тавьж байгаа. Түлшинд эргэлзэх хэрэггүй. Үүнийг бид хариуцъя. Харин зөв галлагаа, зуух, яндангийн аюулгүй байдлаа иргэд олон нийт маань хариуцах хэрэгтэй байна. 

Нэг хороо, нэг айл гэхгүйгээр зуух, янданг нь шалгаж, зөв галлагааг заах хэрэгтэй байгааг холбогдох газар, ажилтнуудад уриалъя. Төрийн бус байгууллага олон бий. Тэд нар ч үүнд хамтран ажиллах хэрэгтэй.

Сайжруулсан түлшний сайн тал нь ялгарч буй утаа нь өнгөгүй, үнэргүй тул иргэд угаарын хий ялгарч байгааг мэдэхгүйгээр гүн хордлогод орж байна. Харин түүхий нүүрсний утаа үнэртэй, өнгөтэй тул иргэд нүүрсний утаа үнэртээд эхэлмэгц, салхи оруулах зэргээр урьдчилан сэргийлдэг байсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 56 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 5 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 10 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 40 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 49 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 52 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 34 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top