x

С.Бямбацогт: Хаврын чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх хуулийг хэлэлцэн батлуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулгын хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаан 13 удаа хуралджээ. Мөн Инновац цахим бодлогын байнгын хороотой хамтарч гурван удаа, нийт 16 удаа хуралдаж, 40 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар нийт 91 хуулийн төсөл, УИХ тогтоол долоо, байнгын хорооны тогтоол 10-ыг хэлэлцжээ.

Харин намрын чуулганаар хэлэлцсэн онцлох хуулиудын талаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.

Тэрээр "Инновац цахим бодлогын байнгын хороотой хамтарч Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний нууцыг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай гэдэг гурван том хуулийг батлуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах тухай хууль 2011 онд батлагдсан. Энэ хуулиар төрийн байгууллагын хүний нөөцийн ил тод байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны хүрээнд мэдээллийг ил тод байлгахаар заасан байдаг. Гэвч төрийн байгууллагууд мэдээллээ харилцан адилгүй ил болгодог, зарим мэдээллээ албаны нууц гэдэг тамга дараад нуучихдаг. Тиймээс энэ хуулийг өөрчлөх шаардлага бий болсон. Уг хуулийн өөрчлөлтөөр төрийн байгууллагууд өөрийн үзэмжээр мэдээллээ нууцад оруулдаг байсныг өөрчилж нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилахаар зохицуулсан.

Түүнчлэн таван төрлийн 68 мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгаж, шинэчилж байхыг мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгон хуульчилсан.

Тухайлбал, төрийн байгууллагууд сул орон тоо, тендерт шалгарсан болон шалгараагүй тухай, улсын зардлаар суралцсан тухай зэрэг мэдээллийг ил болгож байгаа.

Харин гэмт хэрэг зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зэрэг асуудлууд хаалттай байхаар заасан.

Мөн төр өөрт нь байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй байх зохицуулалт оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчид иргэдэд чирэгдэл учруулдаг байдлыг таслан зогсоож байгаа.

Дараагийн хууль нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль. Үүнд хүний хувийн мэдээлэл болон хүний нууц мэдээлэл гэж юу гэдгийг тодорхойлж өгсөн. Өмнө хувийн мэдээллээ иргэн өөрөө хариуцдаг байсан бол энэхүү хуулийг уг мэдээллийг хадгалж байсан төр, төрийн албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээдэг болсон. Өөрөөр хэлбэл, хүний хувийн нууцыг хуулиар хамгаалдаг болсон.

Хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг болон хүний эцэг эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хүний хувийн мэдээлэл гэж тодорхойлж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа. Хуульд хүний хувийн мэдээлэл, хувь хүний нууц мэдээлэл гэж ангилсан. Тодруулбал, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах юм.

Цахим гарын үсгийн тухай хуулийн тухайд 10 жилийн өмнө баталсан энэ хуулийг өнөө цагийн техник, технологийн дэвшилд нийцүүлэн өөрчлөхөөр шинэчлэн баталсан. Төрийн үйлчилгээг гар утас, цахим төхөөрөмжөөсөө цахим гарын үсгээрээ баталгаажуулснаар байгаа газраасаа авах эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ дээрх хууль чухал ач холбогдолтой болсон" гэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд яллагдагч, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл  бичих эрхтэй байсныг өргөжүүлж хохирогч тал,  түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч нь шүүхийн шийдвэр гарсан асуудлаар гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл  бичих эрхтэй болгосон гэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрхийн талаарх заалтуудыг хангахаар дээрх хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг онцоллоо.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” /2021 оны 76 дугаар/, “Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийн тухай” /2021 оны 80 дугаар/, “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” /2021 оны 90 дүгээр/, “Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилох тухай” /2021 оны 92 дугаар/, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” /2021 оны 95 дугаар/, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” /2021 оны 96 дугаар/, “Хуулийн төсөл буцаах тухай” /2022 оны 03 дугаар/ Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.

Харин ирэх Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас Архидан согтуурахтай тэмцэх хуулийг онцлов.

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт "Энэ бол маш том, чухал хууль. Өнөөдрийн нийгэмд архидалд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх асуудлыг шинэ шатанд гаргах шаардлага бий болоод байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 2 цаг 5 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 4 цаг 18 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 4 цаг 28 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 4 цаг 45 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 4 цаг 58 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 5 цаг 23 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 5 цаг 41 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 6 цаг 2 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 6 цаг 17 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 7 цаг 0 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 8 цаг 42 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 8 цаг 46 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 9 цаг 39 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 9 цаг 40 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 9 цаг 41 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 9 цаг 41 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 9 цаг 42 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 9 цаг 43 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 9 цаг 44 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 9 цаг 45 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top