x

Шүүгч ковид туссанаас болж шүүхийн тогтоол 35 хоногоор хойшилж болох уу?!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлд зохиомол хэрэг тулгаж, шүүхээс ял оноосон асуудлаар түүний хүү Б.Чулуудай өнөөдөр НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчид гомдол гаргажээ. Уг гомдолд Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд дуусч /нийт 9 хоног үргэлжилсэн/, Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оногдуулан хорих анги руу ачуулсанаас хойш өнөөдрийг хүртэл /35 хоног өнгөрсөн/ шүүхийн тогтоол гараагүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид гардуулж өгөөгүй байгаа тухай өгүүлжээ.  

Хуулийн дагуу бол шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нарт шүүхийн тогтоолыг бичгээр гардуулж өгөх ёстой. Үүний дараа сая шүүгдэгч нарт шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх үүсдэг. Гэтэл шүүхийн тогтоолыг гардуулалгүй сар гаруй хугацаа өнгөрсөн нь шүүх бүрэлдэхүүн өөрөө шүүгдэгчдийн давж заалдах эрхийг санаатай хясан боогдуулж байгаа хэрэг юм.

Гэтэл анхан шатны шүүх яагаад тогтоолоо гардуулахгүй байгаа талаар Э.Бат-Үүлийн өмгөөлөгчөөс тодруулахад “Шүүх хуралдааныг даргалагч шүүгч /Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч Б.Халиун/ ковид туссанаас болж шүүхийг хаасан гэж мэдэгдсэн. Гэвч шүүгч ковид туссан нь өнгөрсөн ням гаригт болсон зүйл. Тэр болтол 30 хоног шүүхийн тогтоолыг гардуулаагүй” гэв.

Нэг ёсондоо өмнөх 30 хоногийн туршид Э.Бат-Үүлд ял оногдуулсан гурван шүүгч маань “нэг нь ч атугай ковид тусчихаасай” хэмээн залбирч, мөргөж явсан бололтой юм. Тэгээд арай гэж нэг нь ковид тусангуут “халдвар гарсан” нэрээр хаалгаа барьж аваад амар сайхандаа жаргажээ. Ингэхэд шүүгч ковид туссанаас болж шүүхийн тогтоол гарахгүй 35 хонож болох уу? Шүүхийн тогтоолыг гардуулахгүй байгаа жинхэнэ шалтгаан нь юу байж болох вэ?

Б.Чулуудайгийн НҮБ-ын суурин төлөөлөгчид гаргасан гомдолдоо дурьдсан бас нэг баримтыг онцлоход анхан шатны шүүх хуралдааны үеэр прокурор Э.Бат-Үүлд Таны Улаанбаатар хотын Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл  ажиллагааны төлөө яллаж байна”  гэж хэлсэн байна. Нэг ёсондоо Э.Бат-Үүлийг үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө биш, хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааных нь төлөө ялласан гэсэн үг. Үүнийг “улс төрийн хэрэг” гэж нэрлэдэг.  

Энэ мэтчилэн шүүхийн тогтоолыг шүүгдэгч нарт гардуулахгүй байх, олны нүд чихнээс нуух олон шалтгаан байгаа бололтой.                         

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 2 цаг 51 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 5 цаг 5 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 5 цаг 14 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 5 цаг 31 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 5 цаг 44 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 6 цаг 9 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 6 цаг 28 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 6 цаг 48 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 7 цаг 3 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 7 цаг 46 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 9 цаг 28 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 9 цаг 32 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 10 цаг 25 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 10 цаг 26 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 10 цаг 27 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 10 цаг 28 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 10 цаг 29 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 10 цаг 29 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 10 цаг 30 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 10 цаг 31 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top