x

Коронавирусын халдвар ямар нүүдлийн шувуу юм уу?

АН-ын дарга С.Эрдэнэ “Гадаадаас монголчуудаа оруулж ирэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байна. Цар тахлыг импортолж оруулж ирж байгаатай санал нийлэхгүй байна” гэж мэдэгдэв. Мэдээж тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн монголчуудын зарим нь коронавирусаар халдварласан нь шинжилгээгээр тогтоогдсоны дараа...

Харин АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Чимэддорж “АН-ын даргын хийсэн болчимгүй мэдэгдэл нь Үндсэн хуулийн үзэл санаа, АН-ын үзэл баримтлалын эсрэг байж боломгүй, хүлээн зөвшөөрч болохгүй үйлдэл юм. Энэ мэдэгдлийнхээ төлөө АН дарга С.Эрдэнэ Монголын ард түмнээс уйлчлал гуйх ёстой” гэв.

Энэ бол зөвхөн АН-ын даргын, эсвэл АН-ын ҮБХ-ны гишүүний байр суурь биш. Үндсэндээ монголчуудын хувьд “бүх нийтийн” болоод байгаа ганц сэдэв. Олон нийтийн сүлжээнд ч, хүмүүсийн ярих яриа, харах өнцөг ч энэ хоёр дээр л төвлөрч байна. Яагаад гэвэл гадаадад яваа нь ч, эх орондоо суугаа нь ч аль аль нь амьдрах хүсэлтэй. Бас амьд үлдэхгүй байх вий гэх айдастай.

Өнгөрөгч долоо хоногт Европ тэр чигээрээ коронавируст эзлэгдчихлээ. Улс орнууд хилээ хааж, иргэддээ гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, цэрэг, цагдаагаар хянуулж байна. Италийн Ерөнхий сайд “Манай улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа ийм хүнд нөхцөлтэй тулж байна” хэмээн мэдэгдэв. Нэг өдрийн дотор /бямба гаригт/ 700 гаруй хүн халдварын улмаас нас барсан байна. Өдрөөс өдөрт тав, арван мянгаар нэмэгдэж байгаа халдварын тохиолдлын талаар бүр ярилт ч үгүй.

Гэтэл энэ улсад оршин суугаа манай 300 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ. Онцгой комиссийнхон шийдвэр гаргаж чадахгүй байна. Эрүүл мэндийн сайд нь харин “Нийтийг хамарсан халдвар гарсан тохиолдолд яаж ч орилж чарлаад эмнэлэгт хэвтүүлж чадахгүй шүү” гэв. Аймшигтай заналхийлэл мөн биз.

Уг нь хорио цээрийн дэглэм эхэлнээс хойшхи хугацаанд монголчууд шиг номхон томоотой ард түмэн алга. Бос гэвэл босоод, хэвт гэвэл хэвтэж байна. Маскаа зүүлээ, гараа угаалаа, гэртээ хоригдлоо, өөр яах ёстой вэ? Одоо тэгээд "үх" гэвэл нь үхэх үү?

Уг нь тэр гадаадаас иргэдээ авчирна гээд байгаа, авчирч болохгүй халдвар тараах гэлээ гээд байгаа хоёрын чинь хооронд зарчмын нэг их ялгаа байхгүй. Нэг хэсэг нь халдварын голомтоос амьд мэнд зугтаж гарах гэж, нөгөө хэсэг нь гэртээ зүв зүгээр сууж байгаад халдвар тусаад үхчихгүй гэж л тэмцээд байгаа юм. Харамсалтай нь аль алинд нь тэр баталгаа алга.

Яагаад гэвэл Монгол Улс нэгэнт халдвартай орны тоонд багтсан. Түүнийгээ өөрсдөө гаднаас "импортлоод" ирсэн нь ч үнэн. Хамгийн гол нь коронавирусыг Монголд эмчилсэн нэг ч тохиолдол гараагүй байна. Монголд байтугай дэлхийд ч энэ вирусын эсрэг батлагдсан эмчилгээ, хамгаалах вакцин гараагүй.

Олон улсын эмч, судлаачдын үзэж буйгаар энэ вирусын тархалт хамгийн багадаа таван сар гэж байгаа. Хятад, Солонгост халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш хоёр сар гаруй, гурван сарын дараа саяхнаас л "тархалтыг хяналтандаа авч эхэллээ" гэж мэдэгдсэн. Зөвхөн тархалтыг шүү дээ.

Харин Монголд илэрснээс хойш хоёр долоо хоноогүй байхад (франц иргэн Монголд ирсэн нь энэ сарын 2, илэрсэн нь 10-ны өдөр) байхад ХӨСҮТ “Хяналтандаа авлаа” гэж зарлах нь уул үзээгүй хормой шуулаа гэдэг болов. Дахиад гурван сар өнгөрөхөд нөхцөл байдал ямар болохыг тааварлах аргагүй.

Тархалтын голомт Европод шилжлээ гэсэн нь азиудыг өршөөлөө гэсэн үг биш. Нүүдлийн шувуу шиг манай дээгүүр нисээд явчихсан ч юм биш, дэлхийг тэр чигээр нь эзэлж байгаа хэрэг. Үүнийг манай дарга нар ойлгодог юм уу, үгүй юу? Дэлхий сөнөнө гээд лаа, шүдэнд бариад зуслан луугаа зугтаасан хэд шиг Монголдоо авчираад аварчих юм яриад, омогшоод суудаг.

Халдвар тэгсэн тэгээгүй Монголд тархадгаараа тархана. Харин түүнийг удаашруулах уу, улам хурдуулах нь уу? гэдэг л манай төрийнхний шийдэх ёстой асуудал. Халдварын тархалт одоогийнхоос жаахан нэмэгдэхэд л манайх эмнэлэгт хүлээж авах байтугай тусгаарлах байргүй болно. Ирэх бямба гариг хүртэл баахан монголчуудыг хилийн боомтуудаар "хөлөөр нь" оруулж ирнэ. Харин оруулж ирснийхээ дараа яах вэ?

Дахиад гурван сар тэсэх эдийн засгийн хүчин чадал манайд бий юу? Эрүүл мэндийн салбар нь ачааллаа дийлэх үү?

Хятадад анх халдвар гарсны дараа манай эмч, эмнэлгийн байгууллагууд "Халдвар нэгэнт ороод ирсэн тохиолдолд бид дотооддоо барьж дийлэхгүй шүү. Сонор сэрэмжээ л сайжруулья" гэж эхнээс нь хэлж байсан. Гэтэл сонор сэрэмжээ алдсан явдал хэдийн гарч, халдвар тархаад эхэлчихлээ. Одоо тэгээд "усанд унасан хүн борооноос айдаггүй" гээд үүд хаалгаа дэлгээд суух уу? Аль нь манайд эрсдэл багатай тусах вэ?

Үүн дээр л эмч мэргэжилтнүүд нь үгээ хэлж, Онцгой комиссийнхон үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Хилээ хаавал хаасан шиг хаагаад хийх ёстой ажлаа хиймээр байна. Харин бусад нь чимээгүй байг.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баатар (202.9.40.147)
    Зѳвѳѳ зѳв
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Уржигдар 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Уржигдар 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Уржигдар 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Уржигдар 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Уржигдар 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Уржигдар 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Уржигдар 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Уржигдар 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Уржигдар 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Уржигдар 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Уржигдар 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Уржигдар 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Уржигдар 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Уржигдар 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Уржигдар 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Уржигдар 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Уржигдар 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Уржигдар 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top