x

Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно

УИХ-ын гишүүн Б.Түвшин тэргүүтэй 41 гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.05.09/ УИХ-ын даргад өрган барилаа. Хууль санаачлагбид  өргөрн барьсан хуулийн төслийнхөө талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Хуулийн өөрчлөлт нь цаг үеэ олсон, эдийн засгийн хямралтай байгаа үед ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, Ажил олгогчид ажлын байраа нэмэгдүүлэх сэдэл төрүүлэх зохичлагчид цуулалт орсон.

Нэгдүгээрт, Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах.

Хоёрдугаарт, Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах.

Гуравдугаарт, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоох зохицуулалттай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

УИХ-ын гишүүн П.Ганзориг:

-Хувийн хэвшил асар олон зээлийн хүүгийн дарамт, татварын дарамт дор хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт эдийн засгийг либералчлах, бизнесийн орчныг таатай болгох,  эдийн засгийг таатай болгох гэсэн тодорхой зорилтууд орсон.  Энэ хүрээнд тодорхой хуулийн төслүүд дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үүний нэг нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд Ажил олгогчийн төлдөг НДШ ийг хөнгөлж байгаа, тогтмол олдог орлого буюу цалингаас бусад төрлөөс НДШ давхар авдаг байсныг болиулж байгаа гээд ач холбогдол өндөртэй. Сүүлийн гурван жилийг харахад, хувийн хэвшлийн улсад төлдөг татвар гурав даин өссөн. 1.2 их наяд татварын өртэй байсан бол одоо 4 их наяд төгрөгт хүрсэн. Гурван жилийн өмнө 2000 орчим дансыг хаадаг байсан.

Данс хааж байгаад татвараа татаж авдаг. Өнөөдөр 22 мянган данс хааж байна, 2024 оны статистик харахад.  Энэ бол хувийн хэвшилд татварын асар өндөр драмт үүсчихсэн байгаа гэсэн үг. Дансаа хаалгаад татвар төлөх хэмжээнд хүрч байна гэдэг мөнгөн урсгалын дутагдалд орсон, татварын дарамтаа төлж чадахгүй хэмжээнд очсон гэсэн үг.

Ийм байдлаар хувийн хэвшил татвараа төлж чадахгүй байдалд орох юм бол олон компани дампуурч хаалгаа барина. Энэ хэмжээгээр ажлын байр багасна, энэ хэмжээгээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Ажлын хэсэг маань хувийн хэвшлээ дэмжсэн, халамжаас хөдөлмөрт шилжиж байгаа бодлогыг дэмжсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаагаа дэмжсэн хуулийн төсөл өргөн барилаа.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Энэ хуулийн гол үзэл санаа бол хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гэсэн санаа.  Хөдөлмөрлөх хүчний оролцоог харах юм бол 67 хувьтай байгаа. Хөдөлмөрийн зах зээлд 100 мянган хүнийг оролцуулах боломжтой байгаа. Ажиллах хүчингүй боллоо гэж ярьдаг.  БНСУ-руу 40 мянган залуусыг ажиллах хүчнээр явуулчихаад оронд нь ажиллах хүчин гадаадаас авна гэдэг бол оновчтой төрийн бодлого биш. Одоо байгаа ажиллах хүчний нөөц бололцоогоо 100 мянган хүнээр нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрлөх орчин, ур чадварыг яаж сайжруулж, дотоод хөдөлмөрийн зах зээлээ тэлэх вэ гэдэг дээр энэ хууль маш ач холбогдолтой. Ийм ч учраас оюутан залуучууд, тэтгэвэртээ гарсан ахмадууд, хүүхдээ харж байгаа ээжүүд цагаар ажиллах, иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласнаар Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй болсноор ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлж өгнө гэж үзэж, хуулийн төсөл санаачилж байгаа гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Ажил олгогчоос НДШ-д төлдөг 12.5 хувь бол Нийгмийн даатгал төлж байгаа ажилтанд тэтгэвэрт гарахад үр нөлөө үзүүлдэггүй гэдэг. Энэ ч утгаар Ажил олгогчоос НДШ төлж байгааг болиулах нь зөв юм гэдэг зүйл ярьж байсан.  Харин энэ төслөөр Ажил олгогчоос ажилтанд төлөх НДШ-ийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр оруулж ирж байна гэж ойлголоо зөв үү?

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Нийгмийн даатгалын нэг тогтолцооноос өөр нэг тогтолцоо руу шилжиж байхдаа өмнө нь хуримтлагдсан сан багатай, нийгмийн даатгалын тооцооллын өр ихтэй учраас байгууллагаас авч байгаа шимтгэлийг бүрмөсөн байхгүй болгох боломжгүй. Хэлэлцүүлгийн шатанд олон гишүүд Ажил олгогчоос төлдөг НДШ-ийг байхгүй болгоё гэдэг санал гаргасан. Олонхиороо хэлэлцээд шийдэлд хүрээгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалсан хэмжээгээр тогтоож өгөх нь НДС -д томоохон эрсдэл учруулахгүй Ажил олгогчид  ээлтэй шийдвэр болно гэж үзэж энэ шийдэлд хүрсэн байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.73)
    Элон Маск бизнес, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, газар тариалан, оюутны зээл, автомашины зээл гэх мэт салбарт хөрөнгө оруулах сонирхолтой иргэдэд 1%-ийн хүүтэй 152,000 ам.доллараас эхлэх зээлийг санал болгож байна. Хэрэв та өргөдөл гаргах хүсэлтэй байгаа бол Канадын Олон Улсын Банктай (IBC) албан ёсны цахим шуудангийн хаягаар нь холбогдоно уу: info@ibcunit.com
    2025 оны 05 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 1 цаг 21 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 1 цаг 37 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 1 цаг 38 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 1 цаг 39 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 1 цаг 41 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 1 цаг 43 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 1 цаг 45 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 1 цаг 47 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 1 цаг 48 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 1 цаг 51 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 1 цаг 52 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 1 цаг 56 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 1 цаг 57 мин 13 үе дамжсан товшуур хөгжим 3 цаг 26 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 3 цаг 28 мин 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ 3 цаг 29 мин Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо 3 цаг 30 мин Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 31 мин Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 34 мин Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ 3 цаг 35 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top