x

Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны долдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг удирдан явуулсан бөгөөд өмнөх хурлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явц, нийслэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдал, хог тээвэрлэлт, цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгслийн талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.

Шуурхай зөвлөгөөний үеэр Ерөнхий менежер Г.Батзориг “Үүрэг даалгавар хангалтгүй биелүүлдэг байгууллагуудад хариуцлагын асуудлыг ярина. Үүрэг биелүүлээгүй газруудад албан мэдэгдэл хүргүүлнэ. Бидний хурал үр дүнтэй, тодорхой ахицтай байх ёстой” хэмээн анхаарууллаа.

Мөн тэрбээр хаврын хуурайшилт ихсэж, тоосжилт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн талбайн усалгааг өглөөний түгжрэлийн өмнө зохион байгуулах, ногоон байгууламжийн хэлбэржүүлэлт, хог цэвэрлэгээг сайжруулах талаар дүүргийн удирдлагуудад онцгойлон үүрэг өгсөн байна.

Түүнчлэн инженер хангамжийн байгууллагууд болон дүүргүүд ирэх дөрвөн жилийн ажлын төлөвлөгөөгөө уялдуулах уулзалтыг ирэх долоо хоногт зохион байгуулах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, хяналтын ажлын тайланг хариуцсан дарга нараар бэлтгүүлэх үүргийг мөн өгсөн юм.

Энэ удаагийн хурлаар дараах 13 үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө:

  • Инженер хангамжийн чиглэлээр – 2 үүрэг

  • Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр – 5 үүрэг

  • Тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр – 5 үүрэг

  • Хүнс хангамжийн чиглэлээр – 1 үүрэг

Нийслэлийн Ерөнхий менежерийн зүгээс цаашид хариуцлага, сахилга бат, ажлын гүйцэтгэлд илүү өндөр шаардлага тавьж ажиллахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 4 цаг 33 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 6 цаг 22 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 8 цаг 54 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 9 цаг 44 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 10 цаг 26 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 10 цаг 33 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цаг 0 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 11 цаг 39 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца...
Top