x

Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ

Данид хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор бүхэл үрийн хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Тухайн үед статистикийн дундаж үзүүлэлттэй дани хүн өдөрт ердөө 36 грамм бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол 2019 он гэхэд энэ хэмжээ 82 граммд хүрч, Европт тэргүүлэх үзүүлэлттэй болсон байна. Харин Британи хүн өдөрт 20 грамм, америк хүн дөнгөж 15 грамм хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

Бүхэл үрийн бүтээгдэхүүн нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорт хавдрын эрсдэлийг бууруулах, цусан дахь холестерин болон глюкозын хэмжээг тогтворжуулах ач холбогдолтой. Мөн бүдүүн, нарийн гэдэсний микробиотын эрүүл мэндийг сайжруулж, цатгалан мэдрэмжийг төрүүлдэг тул илүүдэл жингээс сэргийлэх боломжийг бүрдүүлдэг. Ийм ч учраас Дани улс өөхлөлтийн төвшнөөр Европт хамгийн бага үзүүлэлттэй орны нэг болжээ.

Одоогоор тус улсад улаан буудай, полба, овъёос, хүрэн болон улаан будаа, хөх тариа, арвай, овъес, шар будаа, эрдэнэ шиш, сорго зэрэг есөн төрлийн бүхэл үрийг албан ёсоор хэрэглэж байгаа бөгөөд энэ жагсаалтыг киноа, амаранта, хар буудайгаар өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Данийн бүхэл үрийн хувьсгалын эхний том алхам нь 2010 онд хэрэгжиж, улбар шар өнгийн бүхэл үрийн лого бүхий бүтээгдэхүүнүүд худалдаанд гарчээ. Эхэндээ 190 бүтээгдэхүүн энэ логотой байсан бол 2019 онд 1097 төрөлд хүрсэн байна. Энэ нь хэрэглэгчдэд сонголтоо хялбар болгох, үйлдвэрлэгчдэд өрсөлдөх давуу тал бий болгох нөхцлийг бүрдүүлжээ. Хамгийн гол нь эдгээр бүтээгдэхүүний үнэ боловсруулсан үр тарианы бүтээгдэхүүнээс илүү өндөр биш юм.

Данийн Эрүүл мэндийн яам хоол хүнсний зөвлөмжөө үе шаттай шинэчилсэн байдаг. 2009 онд өдөрт дөрвөн порц бүхэл үр хэрэглэхийг зөвлөж байсан бол 2013 онд энэ хэмжээг 75 граммаас багагүй байхаар тодорхойлж, 2024 оны зөвлөмжөөр 90 грамм болгон нэмэгдүүлжээ.

Дани улс бүхэл үрийн үндэсний өдөртэй бөгөөд энэ өдрийг тэмдэглэхдээ сургууль, номын сан, эмнэлэгт тусгай арга хэмжээ зохион байгуулж, дэлгүүр хоршооноос бүхэл үрийн бүтээгдэхүүнийг хямдралтайгаар худалдаалдаг. Мөн олон нийтэд зориулсан мастер-класс тэмцээн зохион байгуулдаг байна.

Дани улсын уламжлалт ржаны хар талх ч шинэчлэгдэж байна. Залуусын сонирхолд нийцүүлэн үйлдвэрлэгчид бүхэл үрийн нэмэлттэй шинэ хэлбэр, хэмжээтэй хар талх үйлдвэрлэж, хүүхэд залуучуудын хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн гаргах болжээ. Мөн бүхэл үрийн гурилыг бялуу, чигнэмэгт нэмэрлэж, тусгай улбар шар лого бүхий бүтээгдэхүүнүүд зах зээлд хүч түрэн гарч байна.

Данийн кардиологийн эвслийн Наташа Сельберг хэлэхдээ, “Хүн амын хоолны зуршлыг өөрчлөхийн тулд бүхэл үрийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, супермаркетад эрүүл сонголтыг хялбар болгох, үйлдвэрлэлийн салбарын түншүүдийг татах хэрэгтэй. Хамгийн гол нь хүртээмж, төрөл бүрийн бүтээгдэхүүн өргөн байхаас эхэлнэ” хэмээн онцолжээ.

Данийн туршлагыг бусад орнууд жижиг алхамаар хэрэгжүүлэх боломжтой. Хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүн дэх бүхэл үрийн хэмжээг аажмаар нэмэгдүүлж, гэрийн нөхцөлд бүхэл үрийн гурил, хагас боловсруулсан будаа, бүхэл үрийн гоймон, цэвэрлэгээгүй цагаан будаа хэрэглээг түлхүү дэмжих хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: Guardian, officelife.media, Pexels.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 33000 иргэн гарын үсгээ зураад байна 3 мин ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна 11 мин Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй 12 мин Онцгой алба хаагчдын 15 хос нийслэлийн хуримын ордонд гэр бүлээ батлууллаа 16 мин Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна 17 мин Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна 18 мин Тавдугаар сарын 15-нд цахилгааны түр тасалдал хийгдэх хуваарь 19 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 21 мин Их хурлын чуулганаар хөгжлийн төлөвлөгөө болон зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 24 мин Хар тамхины аюулд чиглэсэн хуулийн шинэчлэл хийхийг УИХ Засгийн газарт үүрэг болголоо 26 мин Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо 27 мин 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ 28 мин Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв 30 мин Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! 36 мин Цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан хэмээн хоёр иргэнийг ₮100 мянгаар торгожээ 38 мин Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна 58 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 12 цаг 33 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 14 цаг 46 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 14 цаг 56 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 15 цаг 13 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top