x

Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа

Улсын Их Хурлын даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны өдрийн захирамжаар Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын дөрөв дэх заалтын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Энэхүү ажлын хэсэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулгын танилцуулснаар, ажлын хэсэг мэргэжлийн байгууллага, албан тушаалтнууд болон холбогдох экспертүүдийг оролцуулан мэдээлэл, судалгаа гаргуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах юм. Мөн санал, дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний талаарх санал, шийдвэрийн төслийг боловсруулан УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар танилцуулах үүрэг хүлээжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэхдээ, өнгөрсөн 18 жилийн хугацаанд Ухаа худаг, Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгат зэрэг стратегийн ач холбогдол бүхий орд газруудаас ард түмэн бодит үр өгөөж хүртээгүй асуудлыг хөндөн, энэ удаагийн ажлын хэсгийн байгуулагдсан нь түүхэн шийдвэр болж байгааг онцлов. Мөн өмнөх Засгийн газрын байгуулсан ажлын хэсэг урьдчилсан байдлаар дүгнэлт гарган, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан ч шаардлага хангаагүй гэж үзэн буцаагдсан талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тогтоолын төслийн талаар танилцуулахдаа, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул УИХ-ын Тамгын газраас хууль зүйн дүгнэлт гаргаж, бүрдлийг буцаасан гэв. Мөн Оюу толгой, Цагаан суварга ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон тогтоол батлагдсан хэдий ч Таван толгой, Асгатын орд газартай холбоотой тогтоолын заалтууд өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй хэвээр байгааг онцолсон юм.

Тиймээс Засгийн газар 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхой болгох саналыг тусган, шаардлагатай шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзэж байгааг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар мэдээллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    Энэ асуудлыг шийдвэрлэх сонирхолгүй яаж ийгээд замхаруулах гэсэн тал нь давамгайлж байна уу ? Нөгөө томилогдсон БЭТ яасан,Алтангэрэл сайдын УИХ өргөн барьсан асуудал яасан , Ерөнхий сайд маань чимээгүй болжээ?
    2025 оны 05 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 1 цаг 21 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 1 цаг 37 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 1 цаг 38 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 1 цаг 39 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 1 цаг 41 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 1 цаг 43 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 1 цаг 45 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 1 цаг 47 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 1 цаг 48 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 1 цаг 51 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 1 цаг 52 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 1 цаг 56 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 1 цаг 57 мин 13 үе дамжсан товшуур хөгжим 3 цаг 26 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 3 цаг 28 мин 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ 3 цаг 29 мин Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо 3 цаг 30 мин Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 31 мин Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв 3 цаг 34 мин Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ 3 цаг 35 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top