x

Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна

Завхан аймгийн хэмжээнд хийсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээгээр Улиастай, Тосонцэнгэл, Алдархаан сум өндөр эрсдэлтэй, бусад 21 сум дунд эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байна. Аймгийн хэмжээнд гал түймрийн аюул өндөр, өртөнги, эмзэг байдал дунд, чадавх сул үнэлэгдэж, нийт эрсдэлийн түвшин 51.00 оноогоор дунд эрсдэлтэй хэмээн дүгнэгджээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу нутаг дэвсгэрийн нэгжүүд гамшгийн нарийвчилсан болон ерөнхий үнэлгээг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх үүрэгтэй байдаг. Үүний хүрээнд Завхан аймаг жилд дунджаар 110-130 удаагийн аюулт үзэгдэл, осол, гал түймрийн дуудлага хүлээн авдаг бөгөөд нийт дуудлагын 45-50 хувийг объектын гал түймэр эзэлж байна. Энэ оны нэгдүгээр улиралд л гэхэд объектын гал түймрийн дуудлага 10 удаа ирж, өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Улиастай сумын нийт айл өрхийн 62 хувь нь гэр болон хувийн орон сууцанд амьдардаг бол аймгийн 24 сумын барилга байгууламжийн 60 хувийг модон хийцтэй барилга эзэлдэг нь гал түймрийн эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Түүнчлэн Улиастай, Тосонцэнгэл сумын төвийн худалдаа үйлчилгээний төвлөрсөн бүсүүдэд барилгууд хэт ойрхон, модон хийцтэй баригдсан тул гал түймэр гарах нөхцөл бүрдэж, эрсдэл өндөр байгаа аж. Мөн шатахуун түгээх станцууд төв зам дагуу хэт ойрхон байрласан нь онцгой аюул үүсгэж байна.

Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатайг Завхан аймгийн Онцгой байдлын газар санал болгожээ:

  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт гал түймэр, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг олгох аюулгүй амьдрах ухааны хичээлийг тусгах.

  • Сум, аж ахуйн нэгжийн дунд гамшиг, гал түймрийн сайн дурын хэсгийн болзолт уралдаан зохион байгуулж, шалгарсан байгууллагыг шагнаж урамшуулах.

  • Сум, багийн Засаг дарга нар айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгуулж, галын аюулгүй байдлын заавар зөвлөмж өгөх.

  • Галын аюулгүй байдлын стандарт, норматив зөрчсөн олон нийтийн барилгын аюулгүй байдлыг сайжруулж, шинэчлэх, их засвар хийж, дахин төлөвлөлтөд хамруулах.

Завхан аймгийн Онцгой байдлын газраас эдгээр арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон анхааруулж байна.

Эх сурвалж: Завхан аймгийн Онцгой байдлын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 1 цаг 16 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 2 цаг 7 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 49 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 2 цаг 56 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цаг 23 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 4 цаг 2 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 19 цаг 7 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 19 цаг 33 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 19 цаг 41 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 19 цаг 50 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 20 цаг 52 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 21 цаг 3 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 21 цаг 49 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 22 цаг 30 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 22 цаг 39 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 23 цаг 19 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав
Top