x

Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна уу?

Элон Маск болон АНУ-ын Гадаад Хэргийн Сайд Марко Рубио сүүлийн хэдэн сарын турш Герман улсад эрх чөлөөнд заналхийлэл бий болж байгаа талаар санаа зовниж буйгаа илэрхийлсээр байв. Саяхан Германы дотоодын тагнуулын алба (Verfassungsschutz) "Alternative for Germany" (AfD) улс төрийн намыг “барууны хэт даврагч бүлэг” гэж ангилалд оруулсан тухай мэдэгдэлд хариу болгож ийм санаа зовнил илэрхийлжээ.

Фридрих Мерцийн удирддаг CDU (шинэ Канцлераар сонгогдох төлөвтэй) намын улс төрч Марко Вандервиц тагнуулын тайланд 1100 хуудасны нотолгоотойгоор AfD-ийг дахин ангилалд оруулсан нь уг намыг хориглох боломжийг илүү баримттай болгож байна гэжээ. “Би Үндсэн хууль хамгаалах зорилгоор Холбооны алба 1100 гаруй хуудас нотолгооны баримттай тайлангаар дэмжигдсэн өнөөдрийн шинэчилсэн ангилал нь энэ чиглэлд дахин ахиц гаргасан гэж бодож байна.” Вандервиц цааш нь хэлэхдээ: “AfD одоогийн нөлөөний түвшингээ хадгалж, мэдээллийн аналог ба дижитал аль ч орчинд өдөр бүр дэмжигчдэдээ ад хорсол, үймээн, хэт даврагч үзэл суртлыг тэжээж байгаа цагт ардчилсан намуудын хувьд тэднийг дэмжигч саармаг бүлгүүдийн санааг урвуулж сонгогчдын дийлэнхийн саналыг буцаан татах боломж бараг байхгүй.” Иймээс Вандервиц хэрвээ бид амжилтад хүрэхийг хүсвэл AfD-ийг “хориглох ёстой” гэж дүгнэжээ. 

Германд одоо явагдаж буй хэлэлцүүлэг үнэхээр түгшүүртэй, заримдаа бүр хачирхалтай байна. X платформ дээр Германы нийтийн телевизийн тэргүүлэх улс төрийн хөтөлбөрүүдийн нэг болох “Monitor”-ын хөтлөгч Георг Рестле: “Үндсэн хуулийн дайснуудад ямар ч дэлгэцийн боломж өгч болохгүй. Ток-шоунд ч, Tagesschau-д ч биш шүү” хэмээн шаардах болов. Германы хамгийн их үзэгчтэй мэдээний хөтөлбөр болох Tagesschau нь цаашид AfD-ийг “барууны хэт даврагч бүлэг” гэж нэрлэнэ гэдгээ аль хэдийн мэдэгдсэн. Рестлегийн хувьд энэ нь хангалттай биш юм. Тэрээр AfD-ийн улс төрчдийг телевизээр ярихыг хориглохыг хүсэж байна. Гэтэл яг энэ үед бүх санал асуулгаар AfD нь Германы хамгийн хүчтэй эсвэл хоёр дахь хүчтэй нам гэж гарч байна.

Одоогийн хэлэлцүүлгийн хамгийн хачирхалтай тал нь 1100 хуудасны тагнуулын тайланг бараг хэн ч үзээгүй байхад яригдаж байна – уг тайлан нууцлагдмал байна. Бусад намын улс төрчид, AfD, мөн энэ талаар бичиж буй сэтгүүлчид ч үүнийг хараагүй. Зөвхөн зүүний хандлагатай “Der Spiegel” сэтгүүл л уг тайланд хандах боломжтой байсан гэж мэдэгджээ.

Тайланг нийтлэхгүй байх нэг шалтаг нь AfD доторх мэдээлэгчдийн хувийн байдлыг эрсдэлд оруулж болзошгүй гэж үзэж байна. Өөр нэг шалтгаан нь AfD удахгүй “барууны хэт даврагч бүлэг” гэсэн үнэлгээний эсрэг шүүхэд гомдол гаргавал тайланг зарим хэсгийг хассан хэлбэрээр унших боломжтой болно гэжээ. Гэхдээ логикийн үүднээс, хэрвээ AfD-д хожим тайланг уншихыг зөвшөөрчих байгаа бол яагаад одоо уншуулж болохгүй гэж?

Ямар ч байсан тайлангийн ихэнх хэсэг нь олон нийтэд нээлттэй эх сурвалжуудад тулгуурласан, зөвхөн багахан хэсэг нь нууцын мэдээлэгчдийн гэрчлэлд суурилсан гэж таамаглаж болно. Гэсэн ч энэ ч гэсэн таамаг, учир нь хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүсийн ихэнх нь тайлангийн агуулгыг сайн мэдэхгүй байна. Тайланг нийтлэхгүй байгаа гол шалтгаан нь түүний зохиогчид дотор нь маргаантай, баталгаажуулах боломжгүй олон мэдэгдэл агуулагдаж байгааг мэдэж байгаа гэсэн сэжиглэл байна.

“Die Welt” сонины судалгаагаар тайланд AfD-ийн хэт даврагч шинж чанарыг харуулсан хэд хэдэн жишээ дурдагдсан бөгөөд тэдгээрийн нэг нь AfD-ийн гишүүний X дээр бичсэн дараах мэдэгдэл байна: “Цагаачлалын бодлогын алдаа болон дүрвэгчийн бодлого, хэрэгжилтийн буруугаас хоцрогдсон, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг ноцтой соёлтой газраас хэдэн зуун мянган хүнийг оруулж ирсэн.” Мэдээж энэ бол тайланд дурдагдсан олон жишээний зөвхөн нэг нь, гэхдээ “Verfassungsschutz”-ийн иш татсан бусад ишлэл, лавлагааг шүүмжлэлтэйгээр шалгахын чухлыг онцолж байна. Тайланд дүн шинжилгээ хийж, шалтгааныг үнэлэхийн оронд түүний дүгнэлтийг харалгүйгээр хүлээн авч буй сэтгүүлчид засгийн газар болон тагнуулын албаны төлөөлөгч болж байна. 

Хувьдаа би AfD болон сүүлийн арав гаруй жилийн хувьслыг шүүмжлэлтэй хардаг. Энэ нам анх консерватив-либертари үзэл дээр үндэслэгдэн байгуулагдсан. Гэвч 18 үүсгэн байгуулагчийн зөвхөн 3 нь өнөөдрийг хүртэл намын идэвхтэй гишүүн хэвээр байна. Олон хүн намын барууны хэт даврагч руу чиглэсэн шилжилтийг эсэргүүцэн AfD-ийг орхисон. Тюрингийн бүсийн холбооны дарга, барууны хэт даврагч, капитализмын эсрэг үзэлтэй Бьёрн Хёке зэрэг хүмүүс гол байр суурь эзэлж, зах зээлийн эдийн засагчид болон дунд зэргийн консервативууд намыг бухимдан орхисон. Үүний зэрэгцээ намын дарга Тино Чрупаллагийн үг хэлэлтийг Москвагаас бэлтгэсэн мэт сонсогддог.

AfD таалагдах албагүй ч тус намтай хэрхэн харьцаж байгаад асуудлын агуулга оршиж байна. Сүүлийн жилүүдэд Германд иргэний эрх чөлөө улам бүр хязгаарлагдаж байна. Нэгэн онцлох үйл явдал бол AfD-тай холбоотой “Deutschland-Kurier” мэдээллийн портал Дотоод Хэргийн Сайд Нэнси Фейзерийн зургийг фотошопоор өөрчлөн нийтэлсэн явдал юм. Уг зураг дээр Фейзер “Би үг хэлэх эрх чөлөөг үзэн яддаг!” гэсэн бичиг бариулсан байв. 

Хожим уг зураг хуурамч болохыг илрүүлсэн. Дотоод Хэргийн Яамнаас гаргасан жинхэнэ зураг нь Холокостын Дурсамжийн Өдөр гэдэг илүү ноцтой үйл явдал дээр авсан байв. Жинхэнэ зураг дээр Фейзерийн барьсан пайз дээр “Бид дурсаж байна” гэж бичсэн байжээ. Шүүхээс редактор Давид Бендельсийг улс төрийн зүтгэлтнийг “гутаан доромжилсон, худал мэдэгдэл” зориуд үйлдсэн, тараасан хэргээр долоон сарын тэнсэн харгалзах ял оноожээ.

Өөр нэг тохиолдолд цагдаа нар өглөөний 6 цагт нэгэн эрэгтэйн гэрт ирж, түүнийг Эдийн Засгийн Сайд Роберт Хабекийг онлайнаар “тэнэг” гэж дуудсаных нь төлөө шалгасан байна. Эдгээр нь Германд эрх чөлөө хэрхэн хязгаарлагдаж, олон германчуудыг зүй ёсоор түгшээж буй олон жишээний зөвхөн хоёр нь юм.

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 17 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 19 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 20 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 21 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 22 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 2 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 2 цаг 18 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 2 цаг 20 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 2 цаг 21 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2 цаг 23 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 2 цаг 25 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 26 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 2 цаг 30 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 4 цаг 42 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 4 цаг 42 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 4 цаг 43 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 45 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 4 цаг 47 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 6 цаг 3 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top