x

С.Эрдэнэ: Цар тахлын аюулыг гадаадаас импортолж оруулж ирж байгаад санал нэгдэхгүй байна

УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүсээд буй нөхцөл байдал, эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулахыг ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардлаа. 

Ерөнхий сайдад  хүргүүлж буй  шаардлага нь дөрвөн зүйлтэй бөгөөд орны хэмжээнд ард иргэдийн аюулгүй байдал, амгалан тайван байдлыг хангаж, эрсдэл үүсгэхгүйн тулд эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой харах шаардлага үүссэнтэй холбоотой аж.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: Өнгөрсөн гурван сар орчмын хугацаанд хөл хорио зохион байгуулсан. Үүнийг АН буруутгаагүй. Харин цар тахлын аюулыг гадаадаас импортолж оруулж ирж байгаад санал нэгдэхгүй байна. Гадаадад байгаа иргэдээ авчрах нь зүй ёсны асуудал мэт боловч Монголд байгаа гурван сая гаруй иргэний эрүүл, аюулгүй байдал, амь насны баталгааг хангах нь төр засгийн үүрэг.

Гадаадаас монголчуудаа оруулж ирэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байгаа юу, цар тахлыг тараахгүй байх бэлтгэл бий юу гэдэг эргэлзээтэй байна.

Монголчуудын эрүүл мэнд, аюулгүй байдлаар дэнчин тавьсан улс төрийн попорсон үйл ажиллагаагаа зогсоовол яасан юм бэ. Яагаад үүнийг өөхшүүлээд байгаа юм бэ. Үүний ард нэг л их сайхан эх оронч сэтгэгдлүүдийг зохион байгуулалттайгаар явуулж, маш их хөрөнгө мөнгө зарж байна. Монголчуудын нийтлэг эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг дээдлэх үү. Шууд хэлэхэд эрх мэдэлтнүүдийн ар гэрийг аврах нь чухал уу нийт ард түмнээ хамгаалах нь чухал уу. 

Засгийн газар иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаагаа зогсоох хэрэгтэй. Зээлийг ямар нэг байдлаар хөнгөлсөн асуудал биш. Хуримтлагдсан өр үүсч байгаа. Засгийн газар гурван сараар зээл төлбөр хойшлуулсан арга хэмжээгээ ажил хийсэн юм шиг ярьж байна. Өнөөдөр бид эрсдлийг зөв тооцох ёстой. Улс төрийн өнгө аясаар асуудалд хандаж болохгүй" гэлээ. 

УИХ дахь АН-ын зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлж буй шаардлага 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Энэ 7 хоногт Монгол Улсад А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top