x

“Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хөгжүүлнэ

Канад Улсын санхүүжилттэй, төрийн албаны ёс зүй, хүртээмж, хүний эрхийг дээдлэхэд чиглэсэн Канад–Монголын “Мерит” төсөл нээлтээ хийлээ. Энэхүү төсөл нь 2030 он гэхэд орон нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэдийн оролцоо, төрийн үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Төслийг 2016–2024 онд уул уурхайн засаглалыг дэмжих төсөл амжилттай хэрэгжүүлсэн “Каталист плас” байгууллага хариуцан хэрэгжүүлж байна. Энэ удаад төрийн албаны шинэчлэл, хүний эрх, жендерийн мэдрэмж зэрэг олон тулгуур асуудлыг хамарсан цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд дараах байгууллагууд хамтран оролцож байна:

  • Төрийн албаны зөвлөл

  • Хүний эрхийн Үндэсний комисс

  • Жендерийн үндэсний хороо

  • Аймаг, орон нутгийн захиргааны байгууллагууд

Төслийн хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан сургалт, зөвлөх үйлчилгээг орон нутгийн түвшинд хүргэж, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх, сайжруулах арга хэмжээ авна.

Төслийн онцлог бүсчлэл:

  • Төвийн бүс – Дархан-Уул

  • Баруун бүс – Увс

  • Говийн бүс – Дундговь

  • Зүүн бүс – Сүхбаатар

УИХ-ын гишүүн, Монгол–Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням энэ төслийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж байгааг онцлон тэмдэглэж, Канадын ардчилсан, жендерийн мэдрэмжтэй төрийн албаны туршлагыг Монголд нутагшуулах боломж нээгдэж буйг талархан хүлээн авлаа.

Төслийн суурин төлөөлөгч Женифер Адамс “Орон нутгийн төрийн албан хаагчдын хууль, бодлогыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлж буй нь иргэн төвтэй төрийн үйлчилгээний чанарт шууд нөлөөлдөг. Тиймээс орон нутгийн чадавхийг сайжруулах нь нэн чухал” хэмээн онцлов.

Эх сурвалж: Канад–Монголын “Мерит” төсөл, Төрийн албаны зөвлөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 1 цаг 14 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 1 цаг 21 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цаг 48 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 2 цаг 27 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 17 цаг 32 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 17 цаг 59 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 18 цаг 6 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 18 цаг 15 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 19 цаг 17 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 19 цаг 28 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 20 цаг 14 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 20 цаг 55 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 21 цаг 4 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 21 цаг 44 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 23 цаг 50 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав Өчигдөр 10 цаг 16 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ Өчигдөр 10 цаг 09 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна
Top