x

​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч байна...

Иргэн Г.Төмөр бол бөөрний донор хүлээн өдөр хоногтой тэмцэлдэн яваа өвчтөн юм. Тэрбээр ийнхүү ярьж байна.

“...Би 1977 онд Өмнөговь аймагт төрсөн. Хилийн цэрэгт ажиллаж байгаад бөөрний дутагдал өвчний улмаас гемодиализийн эмчилгээнд ороод, долоон жил болж байна. Зүрх өвддөг, олон жил эм ууснаас болоод ходоодны асуудалтай болж байна. Даралт ихсэж, заримдаа 210-220 хүрдэг. Донор эрхтэн хүлээгээд удаж байна. Донор олдоод суулгуулчихвал миний амьдрал орвонгоороо эргэнэ гэдэгт итгэсээр л байгаа. Би IV бүлгийн цустай, IV бүлгийн донор хүлээлгийн жагсаалтын 14-рт бичигдсэн. Надтай ижил аппаратад орж байгаа олон зуун хүн бий. Бүгд донор олдохыг л хүлээж байгаа. Миний бага хүүхэд таван настай. Хүүхдэдээ харагдаж, хэдэн жил амьдрахын тулд амьгүй донорын хүлээлгийн жагсаалтад ингээд горьдлого тээн хүлээж байна даа. Би долоо хоногт гурван удаа бөөрний аппаратад ордог. Нэг орохдоо 3-4 цагаар орно. Энэ хугацаанд хамт эмчилгээнд орж байсан долоон хүн маань нас барсан. Гурав дахь өдөр цуг эмчилгээндээ ороод, тав дахь өдөр ирэхэд "Өнгөрсөн гэнэ ээ, хөөрхий" гэсэн яриа л угтдаг. Энэ бүхэнтэй нүүр тулах үнэхээр хэцүү байдаг. Сард нэг удаа донорын төвдөө очиж асууна. Донор гараагүй байна л гэдэг. Одоо яах вэ дээ. Царайчлаад явж л байна даа”...

Сэтгэл шимширмээр ийм байдалд байгаа хүмүүс Монголд хэдэн мянгаараа байна. Одоо энэ тухай бичихээр зарим нь ихэд залхсан байдлаар хүлээж авдаг болжээ. Үнэн хэрэгтээ хэрүүл талцал болсон, улс төржсөн, ихэнхдээ хардаж сэрдсэн, баталгаагүй эх сурвалжуудын зориудаар турхирч шиддэг сэдвүүд дээр л олон нийт нь хэдэн мянгаараа шуугьж байдаг улс орон болж дээ. 

Бид яаж үсрэнгүй хөгжих вэ, яаж гучин хэдэн жилийн өмнө адилхан гараанаас эхэлсэн бусад улс орнууд шиг гол гол асуудлуудаа шийдэж чадсан орон болох вэ гэж өдөр шөнөгүй л ярьж байна. Мэдээж эдийн засгаа тэнхээ тамир суулгах хэрэгтэй. Үүний тулд газрын хэвлийн баялаг дээрээ түшиглэсэн зарим том төслүүдээ хөдөлгөе... Ингэж тал талаасаа хэлэлцэж тохироод явцгааж байна. Манай асуудал их тодорхой. Цөөхүүлээ болохоор бүх түвшиндээ хамтарч чаддаггүй. Улс төрийн гол хүчнүүд хамтарч засаг төр барьсан үедээ том асуудлуудаа шийдэх гэж оролддог. Хэлэлцэх, тохирох нь удаан ч гэсэн хэд хэдэн том төслөө хөдөлгөж чадсан. Тэрнийхээ үр шимийг одоо баахан бодлогогүй “идэж” байгаа. Манай Төр халамжийн бодлого руу маш их мөнгөө тавьж өгдөг. Ухаантай царайлан үүнийг шүүмжилдэг хэсэг нь ч мөнөөх халамжийн мөнгийг хүчээр данс руу нь хийчхэж байгаа болохоор буцаахгүй, авчхаж л байна. Улны гэгддэг хэсэг нь ч уухайн тас аваад уугаад идчихэж л байна. 

Хот тосгод, зам гүүр, дэд бүтцээ хөгжүүлэх гэж чардайж л байна. Гэхдээ энэ дунд иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг углуургаар нь авч үзэх бодлого дутуу гуцуу, “бай”-гаа онохгүй яваад байна. Огт ард түмнийхээ эрүүл мэндийг бодохгүй байна гэж хэлэхгүй. Яг шийдэх ёстой цэг рүүгээ бодлогоо гаргаж цацаж чадахгүй байна. Одоо бүр эмнэлгийн дарга нар нь сайдтайгаа дайтаж эхэллээ. Сайдыг дандаа энэ салбарыг базчихсан хэдэн мафитай тохиролцож байж томилдог, тэдэнтэй гар бариулж байж ажлыг нь явуулдаг болтол энэ салбарыг дампууруулсан байна. Эзэн нь ердөө улс төр шүү дээ. Бид эрүүл мэндийн салбараа хүч тавьж байгаад хөгжүүлэх хэрэгтэй байна. Хэдий болтол урд хөрш рүү, Солонгос, Турк руу цувах юм. Одоо хойшоо Эрхүү рүү архинаас гарна гээд л мөнгөө аваад очицгоодог болж. Нүдний хагалгаанд орох шаардлагатай өвчтөнүүд мөн Эрхүү рүү олноороо зорьцгоож байна. Энэ бол эх орныхоо эрүүл мэндийн тогтолцоонд итгэх итгэл нь дээшилж өгөхгүй байгаагийн л илрэл. Аргагүй шүү дээ. Итгэж найдсаар шимтгэлээ төлж бүрдүүлдэг “Эрүүл мэндийн даатгалын сан” нь өнгөрсөн онд 316 тэрбум төгрөгийн өртэй гарсан. Энэ юунаас үүсчихсэн өр вэ гээд асууж сураглаад явахаар 178 тэрбум нь улсын эмнэлэгт, 51 тэрбум нь хувийн хэвшилд, мөн эм ханган нийлүүлэгч байгууллагууд дээр тархаад үүсчихсэн. Энэ өрийг 2025 оны төсөвт суулгаж, энэ оны I улиралд багтаан бүх өр авлагыг барагдуулаад явж байна. 2025 оны жилийн эцэст дахин ийм байдалд орохгүйн тулд Даатгалын сангаас сар сард нь баталсан төсөвтөө нийцүүлж, зохист харьцааг барьж ажиллах шаардлагатай байна гэж шинжээчид зөвлөмж өгч байгаа. Төр нь аргаа барчихсан, ийм зүйлийг эмнэлгүүдээс гуйгаад явж байх ёсгүй юм. Одоо тогтолцоогоор нь шийдэхээс өөр гарц байхгүй. Бид өвдөж байна. Эмнэлгээр явахаар дандаа болж бүтэхгүй, уур бухимдал барсан гажуудлуудтай тулгарна. Энэ салбарт үнэхээр бүх талын шинэчлэл хэрэгтэй. 

Үнэхээр ойр тойрны хүмүүс ямар ч эмчилгээ үйлчилгээ авч чадахгүйнүд нь бүлтэлзсээр байгаад үхэж байгааг харах дэндүү гол харламаар байна. Айл болгон энэ зовлонг амсаж байна. 

Манай тогтолцоогоор эмийнхээ ч, эмчилгээнийхээ ч чанарыг сайжруулахгол хүчин зүйл нь ЭМД-ын чадавх. Үүнээс ихээхэн зүйл шалтгаалах юм. Гол нь эрүүл мэндийн даатгалын мөнгийг хэтэрхий тарамдуулж, хамаа намаагүй зараад дуусгадаг байдлаа эргэж харах хэрэгтэй гэж иргэд шүүмжилдэг. ЭМД-ын мөнгө маань хэсэг бүлэг хүмүүсийн амралтад вальс эргэдэг мөнгө л болчихлоо гэж тэд хэлцгээж байна. Фитнест бүх нийтээр нь явуулах шийдвэр хүртэл гаргаж байсан Төр шүү дээ. Тэгэхээр иргэд ЭМД-ын тогтолцоо руугаа яаж олигтой нүдээр харах билээ. 

Статистик харцгаая

Мөнгөтэй нь гадаад яваад эмчлүүлчихдэг. Мөнгөгүй улныхан нь улсынхаа эмнэлгээр гүйж яваад дуусдаг энэ байдлаасаа бид гармаар байна. 

Одоо та нарт нэг сэтгэл хирдхийлгэм статистик танилцуулъя. Улсын хэмжээнд 2025 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 75 тохиолдол бүртгэгджээ. Нэг сард 75 хүүхэд эндсэн гэх энэ үзүүлэлт үнэхээр сэтгэл урахгүй байна гэж үү. Хамгийн аймшигтай нь нийт эндэгдлийн 97.3 хувь нь өвчнөөр өнгөрсөн байна. 2.7 хувь нь осол, гэмтлийн улмаас энджээ. Эвий бяцхан сахиусан тэнгэрүүд минь энэ хорвоод ирье гэж ирчхээд ингэж харамсалтайгаар одох ч гэж дээ. Ийм баримтын өмнө Эрүүл мэндийн салбартайгаа бид асуудлыг ярих ёстой гэж бодож байна. Хэн нэгэн эмч парламентын танхим дотроос давхар салбараа базах гэж дайтдаг, түүнд нь ард иргэд хэвлэл мэдээллийнхэн татан ордог замбараагүй байдлаа таслан зогсоомоор байна. 

Үүнээс гадна энэ салбарт улсын төсвөөс оруулж байгаа мөнгөнд тавих хяналт үнэхээр сул байна. Жишээ нь, 2025 онд ЭМДС-гийн 2.3 их наядаас 600 тэрбум нь анхан шатны эмнэлгүүдэд хуваарилагдаж байгаа. Өрх нэгжийн эмнэлгүүд рүү гэсэн үг. Гэтэл өрхийн эмнэлгүүд нь буруу утгаараа даялаад явчихлаа. Өрхийн эмнэлэг маань нэг өрхийн гэр бүлээрээ туйлдаг газар болоод хувирчихлаа. Энэ талаар орон нутгийнхан ч, төв суурин газрынхан ч их ярьж байна. Гэр бүлээрээ өрхийн эмнэлэгтээ ажиллачихдаг. Дуртай үедээ хаалгаа цоожлоод тэнэчихдэг. Иргэдэд очих ёстой үйлчилгээ гүйцэт очдог эсэх эргэлзээтэй. Өрхийн эмнэлгийн тогтолцоогоо эргэж харах, засаж янзлах шаардлага тулгарчхаад байна. Гэтэл энэ талаар хэн ч ярьдаггүй. Зөвхөн дээд зиндааныхны сандал ширээ тойрсон асуудлууд л явж байх юм. Ахиад ковид шиг нийтийг хамарсан аюулт өвчин дэгдвэл энэ замбараагүй болчихсон өрхийн эмнэлгүүдээ яаж эргэж цэгцлэх юм.

Гэтэл албан секторт хөдөлмөр эрхэлдэг иргэд бидний өгдөг шимтгэл ЭМДС-гийн нийт орлогын 68.7 хувийг бүрдүүлж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, шимтгэл төлдөг даатгуулагчид маань гэхэд энэ сангийн орлогын 3.3 хувийг төвлөрүүлдэг ч, дөнгөж 8 хувийг нь авч хэрэглэж байна. 

Бидний дотор 28 жил ЭМД төлсөн боловч улсын эмнэлгээр үйлчлүүлдэггүй, дан хувийн эмнэлэгт мөнгө төлж үйлчилгээ авдаг хүмүүс маш олон. Шалтгаан нь ердөө хар захаас дор хар яр хийсэн харилцаа, өвчтөнүүдийнхээ дээрээс хардаг, өөрсдийгөө өвчтөний дарга гээд бодчихсон эмч нарынх нь харилцаа хандлага, биеэ тоосон зан, үйлчилгээнийх нь төвөгтэй байдал юм. 

Одоо нэн даруй иргэдийг хамгийн их бухимдуулж буй эмийн замбараагүй бизнесээ зогсоомоор байна. Эмчийн бичгээр эм өгнө гэж журамлачихсан. Гэтэл бөөний төвүүд эм, дусал тариагаа талх шиг л зарж байгаа. Байшин болгоны булан тохойд байгаа эмийн сангуудаа цэгцэл. Хэн дуртай нь эмийн сан ажиллуулдаг газар монголоос өөр хаана ч байхгүй шүү. 

Төсвийн зардлаар элдэв дуу хуур, бүжиг наадгай болсон контент нэртэй мөнгө угаалт хийж, иргэдээ улам манантуулж, мансууруулах бодлого битгий явуул. Иргэд чинь сард зуу зуугаараа өвчнөөр үхэж байна. Айл болгон өвчин зовлон амсаж, ард нь гарах гэж сөхөрцгөөж байна. 

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 8 цаг 45 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 8 цаг 50 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 8 цаг 55 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 9 цаг 7 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 9 цаг 8 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 9 цаг 11 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 9 цаг 12 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 9 цаг 14 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 9 цаг 27 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 9 цаг 36 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 9 цаг 41 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 10 цаг 48 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 11 цаг 33 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 11 цаг 33 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 11 цаг 34 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 11 цаг 39 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 11 цаг 52 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 13 цаг 22 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 13 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 13 цаг 58 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top