x

Булган аймгийн хүүхдийн байгууллага түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ

Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар (ХГБХХГ) үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд тус байгууллагын хамт олон “Булганы индэр” сэтгүүлийн тусгай дугаарыг хэвлүүлж, өнгөрсөн зуун жилийн хугацаанд бүтээсэн амжилт, бүтээн байгуулалт, түүхэн үйл явдлуудаа олон нийтэд толилуулсан нь уншигчдын сонирхлыг ихээр татаж байна.

1925 онд Богд хан уулын аймгийн Булган хан уулын хошууны Тамгын толгой хэмээх газар “Тамгын бага сургууль” нэртэйгээр хоёр багш, хорин сурагчтай үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь өнөөдрийн ХГБХХГ-ын үндэс суурь болсон билээ. Тэр цагаас хойш тус байгууллага үе үеийн хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжил, боловсрол, хөгжлийн төлөө амжилттай ажиллаж ирсэн түүхтэй.

Ойн баярын хүрээнд хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлээрээ манлайлагч эрхмүүд Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Булган аймгийн Хүүхдийн номын сангийн ахмад ажилтан Ж.Ирина шагнагдлаа.

  • Хөдөлмөрийн хүндэт медалиар Булган аймгийн ХГБХХГ-ын дарга асан Т.Баярбат,

  • Булган аймгийн ХГБХХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунзаяа,

  • Ахлах мэргэжилтэн Г.Одончимэг, Н.Баянжаргал нар шагнуулж, төр засгийн өндөр үнэлгээг хүртлээ.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн 16 сум, 1 тосгон, аймгийн төвийн баг бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болж, орон нутгийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого, үйл ажиллагаа тогтвортой хэрэгжиж байна.

Тус байгууллага 2024 онд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах Түр хамгаалах байр ашиглалтад оруулж, 10 жилийн дараа Жаргалант зуслан дахин үйл ажиллагаагаа эхлүүлсэн зэрэг олон чухал ажлуудыг хэрэгжүүлээд байна.

Эх сурвалж: Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш Өчигдөр 13 цаг 47 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 13 цаг 37 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 33 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... Хулгайтай тэмцэхээ боль! П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд с...
Top