x

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Харин 11.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох юм.

Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаж, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлт, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр, Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл болон Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 15.00 цагт хуралдаж, Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна  өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 2 цаг 17 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 4 цаг 30 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 4 цаг 40 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 4 цаг 57 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 5 цаг 10 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 5 цаг 35 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 5 цаг 53 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 6 цаг 14 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 6 цаг 29 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 7 цаг 12 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 8 цаг 54 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 8 цаг 58 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 9 цаг 51 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 9 цаг 51 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 9 цаг 52 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 9 цаг 53 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 9 цаг 54 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 9 цаг 55 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 9 цаг 56 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 9 цаг 57 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top