x

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын эрх мэдэлд би халдах эрхгүй

Хэнтий аймагт хамгийн их хөрөнгө оруулалт ирэх оны төсөвт хуваарилсан гэх маргаан гарах болсон. Энэ талаар Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. 

-Ирэх оны төсөвт танай аймагт 142 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийхээр төсөвлөсөн нь ямар учиртай юм бэ. Сонгуулийн санхүүжилтээ гаргах гэж байна гэх хардлага ч нийгэмд үүсжээ. Үүнд та тайлбар өгөхгүй юү?

-Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийг УИХ-аас судлах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдийг тойргийн хөрөнгө оруулалттай хольж болохгүй.

Тухайлбал, цэвэрлэх байгууламж барьж байгаа газар аль нэг гишүүний тойрогт харьяалагдана. Түүнийг нийлүүлж бодвол өөр дүн гарна. Өмнөх Засгийн газрын үед Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосон. Ингээд Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөл, Хэнтий аймагт хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Засгийн газар дэд бүтэц, шугам шинэчлэхтэй холбоотой 7-11 заалтыг хэрэгжүүлэх ёстой юм.

-Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Түүхэн аялал жуулчлалтай холбоотой асуудал олон жил яригдсан. Хэрэгжээд явж байгааг том агуулгаар нь харах ёстой гэж бодож байна. Надтай холбоотой асуудлыг шинээр эхэлж байгаа төсөлтэй холбож болохгүй. Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж эхлээгүй байгаа төсөл рүү халдах нь сайн зүйл биш. Нөгөө талдаа энэ төдийлөн хангалттай төсөл биш.

ӨМӨЗО гэхэд олон сая ам.долларын хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын цогцолбор байгуулсан. Гэтэл бид 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг анх удаа Монгол Улсад авч байна. Тэгсэн хэр нь үүнийхээ эргэн тойронд маргаан болгож байгаа нь харамсалтай. Миний өгсөн саналууд МАН-ын бүлгийн даргад байгаа. Сонирхож байвал тэр саналыг та бүхэн үзээрэй.

-Бэрх тосгон 3,000 гаруй хүн амтай атал Орхон аймгаас ч илүү төсөв тавьсан шалтгаан юу байв?

-Тэр бол дулааны станцын хөрөнгө оруулалт. Дулааны станц хөлдөх гэж байгаа. Үүнийг Ерөнхий сайд газар дээр нь очиж ажиллаад шийдсэн асуудал. Өнгөрсөн жил хөлдөлт үүссэн.

Бэрх, Бор-Өндөр, Тахилгат гээд тосгон сум биш учраас дандаа хөрөнгө оруулалтын гадна үлдэх нь бий. 3,000 хүнтэй тосгон хөлдчихвөл амаргүй нөхцөл байдал үүснэ гэдэг утгаар Ерөнхий сайд өөрийнхөө ажиллах хүрээнд энэ асуудлыг шийдсэн. Тэгэхээр Ерөнхий сайдын эрхэнд би халдах эрхгүй гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баярт (202.9.42.125)
    Битгий худлаа хуцаад бай хамгийн их долигонуур хутгуур худалч популист чам шиг этгээдүүд улс орныг сүйрүүлж байна
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 1 цаг 25 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 3 цаг 38 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 3 цаг 48 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 4 цаг 5 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 4 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 4 цаг 43 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 5 цаг 1 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 5 цаг 22 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 5 цаг 37 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 6 цаг 20 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 8 цаг 2 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 8 цаг 6 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 8 цаг 58 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 8 цаг 59 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 9 цаг 0 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 9 цаг 1 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 9 цаг 2 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 9 цаг 3 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 9 цаг 4 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 9 цаг 5 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top