x
Нийгэм
Өнөөдөр болох үйл явдлын тойм
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилнэ. Үүний зэрэгцээ нийгэм, эрдэм шинжилгээ, соёл урлагийн олон үйл ажиллагаа нийслэл болон орон нутагт зохион байгуулагдаж байна.
2025-06-12
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2025” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн наадамд Япон, БНСУ, БНЭУ, Вьетнам, БНХАУ, Узбекистан, Саха БНУ зэрэг нийт 11 улсын 170 уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн байна.
2025-06-12
Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, хувийн хэвшлийн оролцоог уриалж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамрах 158 га талбайд хэрэгжих “Сэлбэ 20 минутын хот” хөтөлбөрийн бүтээн байгуулалт өнгөрсөн сард албан ёсоор эхэлжээ. Уг төслийг нийслэлийн жишиг болгон хэрэгжүүлж буй бөгөөд 2206 нэгж талбайг хамруулсан энэ ажлын хүрээнд хувийн хэвшлийн оролцоог нээлттэй байдлаар уриалан дуудаж байна.
2025-06-11
Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт орших Жанжин клубийн авто замд хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор замыг түр хугацаагаар бүрэн хаана. Тодруулбал, Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш, Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх нийт нэг километр зургаан зуун метр урттай замыг засварлах юм.
2025-06-11
Хиймэл оюун ухаан жолоочийн зөрчлийг илрүүлж, анхааруулга мессеж илгээж эхэллээ
Жолооч таны гар утсанд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний талаар хиймэл оюун ухаанаар илрүүлсэн тухай анхааруулга мессеж ирсэн үү? Энэ нь замын хөдөлгөөний удирдлагын төвөөс (ЗХУТ) хийж буй шинэ туршилтын системийн хүрээнд илгээж буй мэдээлэл юм. Одоогоор энэхүү мессеж нь сануулга шинжтэй бөгөөд ямар ч торгууль ноогдуулахгүй байна.
2025-06-11
Автомашины татвар нэмсэн шийдвэр олон нийтийн оролцоог хангаж чадсан уу?
НИТХ 2024 оны арванхоёрдугаар сард автомашины албан татварыг гурав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь олон нийтийн дунд маргаан дагуулсаар байна. Тус шийдвэрийг батлахдаа Нийслэлийн ИТХ нь олон нийтийн саналыг хэрхэн тусгасан бэ гэдэг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд гишүүд хөндлөө.
2025-06-11
Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уриалга гаргалаа
Хэвлэл мэдээлэл, хараат бус бие даасан чөлөөт хэвлэлийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, мэргэжлийн үүргээ ухамсарлаж, сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт, хэм хэмжээ, ур чадвар, сэтгүүлчийн мэргэжлийн хандлага, ёс зүйгээ үргэлж санаж, мөрдөж ажиллахыг уриалж байна.
2025-06-11
“Цахиур эрдэнэ” хосгүй үнэт өв соёлыг өнөөдөр зална
Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийн адистидаар Бурханы шашны цог улам мандан дэлгэрэх, эв найрамдал бэхжих, ган зуд тэргүүтэн аюул гамшиг амирлах зэрэг цаглашгүй ач тустай ажээ.
2025-06-11
Монгол, хятадын сэтгүүлчид БНХАУ-ын ӨМӨЗО-д ажиллаж байна
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн албатай хамтарсан энэ удаагийн багийнхан “Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье” уриан дор, хятадын гурван хотоор зочлон техник, технологи, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, ололт амжилтыг сурвалжлахаар болов.
2025-06-11
Төв шуудангийн уулзварыг түр хугацаагаар хааж засвар хийнэ
Сүхбаатар дүүргийн 1-р хороо болон Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхтайваны өргөн чөлөөний хэсэгт авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор Төв шуудангийн уулзварыг түр хугацаанд хаах болсныг холбогдох байгууллагаас мэдэгдлээ.
2025-06-11
“Улаанбаатар галерей”-д JCI байгууллагын 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулганы талаарх хэвлэлийн бага хурал болно
Өнөөдөр буюу зургадугаар сарын 11-нд “Бурхан багшийн их дүйчин өдөр 2025”-т зориулсан олон нийт, шашны болон соёлын арга хэмжээнүүд Улаанбаатар хотод өрнөж байна.
2025-06-11
Шведийн иргэн Камбаза Селестэг албадан гаргаж, Стокгольм руу шилжүүлжээ
Монгол Улсад хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж, төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд саад учруулсан Шведийн иргэн Камбаза Селестэ (Cambaza Celeste)-г өчигдөр тус улсын нийслэл Стокгольм хот руу хуяглан хүргэж, харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
2025-06-10
Цусаа өгөгчдөд зориулсан “Хүүхдийн хөгжлийн өрөө” нээлтээ хийлээ
ЦССҮТ болон JCI Конгресс салбар байгууллага хамтран “One drop One life” төслийн хүрээнд “Хүүхдийн хөгжлийн өрөө”-г нээлээ. Цусны донорын дэлхийн өдрийг угтан хэрэгжүүлж буй энэхүү санаачилга нь донорын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хүүхэдтэй иргэдийн оролцоог хөнгөвчлөх зорилготой юм.
2025-06-10
Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна
Нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд стандартын шаардлага хангасан байдал, хөдөлмөрийн болон замын аюулгүй байдалд Нийслэлийн Хяналт шалгалтын газар хяналт тавьж ажиллаж байна.
2025-06-10
Чингисийн өргөн чөлөөний хэсэг замыг түр хугацаанд хаана
Хан-Уул дүүргийн 2, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн өргөн чөлөөний Лавай захын уулзвараас Алтарганы уулзвар хүртэлх авто замыг 2025 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 00:00 цагаас 13-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр хугацаанд хаана.
2025-06-10
Баянзүрх дүүргийн 172 дугаар цэцэрлэг 150 хүүхдийн өргөтгөлтэй боллоо
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 172 дугаар цэцэрлэгт 150 хүүхдийн ор бүхий шинэ өргөтгөлийн барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээн авчээ. Тус цэцэрлэг нь өмнө нь дөрвөн бүлэгт нийт 200 орчим хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа явуулж байсан бол энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор нэмэлтээр зургаан бүлэг нээж, нийт 350 гаруй хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай болж байна.
2025-06-10
Зургаадугаар сарын 10-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь 2025 оны зуны улиралд шугам тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу халуун ус түр хязгаарлах хуваарийг танилцуулж байна. Засварын ажил тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 10-ны Мягмар гарагаас дараах байршлуудад 12 хоногийн хугацаатай халуун ус хязгаарлаж засвар хийнэ.
2025-06-10
Жолооч эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь хохироосон харамсалтай хэрэг гарлаа
Энэ оны зургаадугаар сарын 7-ны өдөр 12 цагийн орчимд “Хашааны гадна хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, жолоодох эрхгүй иргэн М нь Toyota Prius-30 маркийн автомашин жолоодож, урагш хөдлөхдөө нэг настай бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.
2025-06-10
Өнөөдөр болох үйл явдлын тойм
Хувьсахуй дизайны амьд хэмнэл” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт “A Space” үзэсгэлэнгийн танхимд болно.
2025-06-10
Зургаадугаар сарын 10-ны цахилгаан хязгаарлалтын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 10-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын ажлын хуваарийг хүргэж байна. Засварын хугацаанд хэрэглээгээ зохицуулан, түр хязгаарлалттай хандахыг анхаарна уу.
2025-06-10
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 8 цаг 5 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 8 цаг 13 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 8 цаг 23 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 8 цаг 28 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 8 цаг 35 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 8 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 8 цаг 48 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 9 цаг 57 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 10 цаг 14 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Өчигдөр 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Өчигдөр 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Өчигдөр 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Өчигдөр 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Өчигдөр 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Өчигдөр 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Өчигдөр 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Өчигдөр 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Өчигдөр 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Өчигдөр 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top