x

Автомашины татвар нэмсэн шийдвэр олон нийтийн оролцоог хангаж чадсан уу?

НИТХ 2024 оны арванхоёрдугаар сард автомашины албан татварыг гурав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь олон нийтийн дунд маргаан дагуулсаар байна. Тус шийдвэрийг батлахдаа Нийслэлийн ИТХ нь олон нийтийн саналыг хэрхэн тусгасан бэ гэдэг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд гишүүд хөндлөө.

Одоогийн байдлаар авто тээврийн хэрэгслийн албан татварыг төлж буй 790 мянган эзэмшигч байгааг онцолсон гишүүд “тэдгээр хүмүүсийг ердөө хоёр иргэн төлөөлсөн гэх тайлбар үнэнд нийцэх үү?” гэсэн асуултыг тавьсан юм. Санал асуулгын тухайд 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хүүхдийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлэгт есөн дүүргээс 242 иргэн оролцсон. Харин цахимаар байршуулсан хэлбэрээр хоёрхон иргэн санал илэрхийлсэн гэж албаныхан тайлбарлажээ.

НЗДТГ-ын зүгээс энэ татварыг нэмэгдүүлсэн шалтгааныг авто замын засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх шаардлагатай холбон тайлбарласан. Гэвч УИХ-ын гишүүд уг шийдвэр нь хангалттай төлөөлөлгүйгээр гарсан, мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад процессын алдаа гарсан эсэхийг хянан шалгах шаардлагатай гэж үзэж байна.

Хуулийн дагуу УИХ нь ИТХ-ын шийдвэрийг цуцлах буюу шууд дүгнэлт өгөх эрхгүй ч тухайн шатны Засаг дарга нь ИТХ-ын шийдвэрт хориг тавих, эсвэл ИТХ өөрөө шийдвэрээ дахин авч үзэх боломж хуулиар нээлттэй. Энэ хүрээнд Төсвийн байнгын хорооны зарим гишүүн уг шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, шаардлагатай бол Засгийн газарт чиглэл өгөх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байна.

Цаашид автомашины татварын асуудлаар хоёр хувилбар яригдаж байна. Нэгдүгээрт, Засгийн газарт тодорхой чиглэл өгөх тухай тогтоолын төсөл хэлэлцэх. Хоёрдугаарт, энэ асуудлыг процессын хувьд алдаа гарсан эсэхийг судлах ажлын хэсэг байгуулах. Эдгээр хувилбарыг Тамгын газраас дүгнэлт гаргуулсны дараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтжээ.

Улмаар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, нийслэлийн шийдвэрийн хуульд нийцэх эсэхэд Засгийн газраас дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах шаардлагатай гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд үзэж байна.

Эх сурвалж: Parliament.mn, НЗДТГ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 47 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 55 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 7 цаг 5 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 11 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 15 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 19 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 8 цаг 12 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 46 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 15 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 20 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 10 цаг 23 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 10 цаг 27 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 32 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 41 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 12 цаг 3 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 34 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 12 цаг 56 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 13 цаг 2 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 17 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 13 цаг 28 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top