x

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уриалга гаргалаа

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс УРИАЛГА гаргажээ. Уриалгад,

"Монгол Улсад ардчилсан, бие даасан, хараат бус хэвлэл мэдээлэл бүрэлдэн хөгжсөн сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд Үндсэн хуулиар баталгаажсан улс төр, нийгмийн тогтолцооны хүрээнд ард, иргэд төр засгаа шууд сонгох эрх мэдлээ эдэлж, түүнчлэн үйл ажиллагааг нь хянах, үзэл бодлоо илэрхийлэх замаар төрийн хэрэгт оролцож ирсэн нь ардчиллын амин чухал үзүүлэлт бөгөөд энэ үйл явц дунд сэтгүүл зүй олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд хэрэгжүүлж ирсэн туршлагатай билээ.

Хэвлэн нийтлэх нь иргэн бүрт олгогдсон эрх, эрх чөлөө мөний зэрэгцээ энэ дунд мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаа хэрхэн яаж ялгарах нь сэтгүүлч, редакц өөрийн үзэл бодол, хувийн итгэл үнэмшлээс илүүтэй олон талт байр суурь, баримт, үйл явдлыг тухайн цаг, хугацаа, нөхцөл байдалд хамгийн бодитоор уншигч, үзэгчдэд хүргэх замаар олон нийтэд дүгнэлт хийх, цаашлаад шийдвэр гаргахад нь шаардагдах мэдээ, мэдээллийг хүргэх үүргийг ёс зүйтэй гүйцэтгэх байдлаар илэрхийлэгддэг.

Эрүүл, зүй зохист нийгмийн үндэс нь бодит мэдээлэл бүхий иргэд бөгөөд нийгэм энэхүү рациональ шинжээ алдах тохиолдолд ямарваа зөв бодлого, шийдвэр хэрэгжих боломжгүйд хүрдгийг өнөөдрийн ардчиллыг буй болгох хүртэлх хүн төрөлхтний түүх нотолсон билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакц, сэтгүүлчийн мэргэжлийн байдал, мэргэжилдээ хандах хандлага, мэргэжлийн ёс зүй нь хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл хэмээх институцийг тодорхойлох төдийгүй нийгмийн сэтгэл зүй, иргэдийн эрүүл саруул сэтгэх, эвлэлдэн нэгдэх, ойлголцох, хамтын ухаалаг шийдвэр гаргах зэрэг үйл явц, үнэт зүйлд үр дагавар, нөлөөлөл үзүүлдэг хариуцлагатай институц мөн.

Олон улсад хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурч байгаа нь мэргэжлийн редакц, сэтгүүлчид аливаа үйл явдлыг мэдээлэхдээ хэт үзэл бодолд тулгуурлан баруун, зүүн туйлд хуваагдаж буйтай холбоотой хэмээн судалгаагаар тогтоогдсон нь бий.

Энэхүү чиг хандлага Монголын хэвлэл мэдээлэлд тод биежсэн нь сүүлийн өдрүүдэд өрнөсөн улс төр, нийгмийн үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй байдал, тэр дундаа сэтгүүлчид үйл явдалд хөндлөнгийн байх байр сууриа алдан өөрөө оролцогч болж мэргэжлийн хандлага, ёс зүйгээ умартаж байгаагаас илэрхий харагдсанд харамсаж байна.

Монголын ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт жил тутам уруудаж, хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэл суларч байгаад бурууг дан гадны хүчин зүйлээс хайхаас илүүтэй сэтгүүлч бид мэргэжлийг үйл ажиллагаандаа бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүй билээ.

Хэвлэл мэдээлэл, хараат бус бие даасан чөлөөт хэвлэлийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, мэргэжлийн үүргээ ухамсарлаж, сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт, хэм хэмжээ, ур чадвар, сэтгүүлчийн мэргэжлийн хандлага, ёс зүйгээ үргэлж санаж, мөрдөж ажиллахыг уриалж байна" гэсэн байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

May be an image of blueprint and text

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 47 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 55 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 7 цаг 5 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 11 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 15 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 19 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 8 цаг 13 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 46 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 15 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 20 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 10 цаг 23 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 10 цаг 27 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 32 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 41 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 12 цаг 3 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 35 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 12 цаг 56 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 13 цаг 2 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 17 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 13 цаг 28 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top