x

“Улаанбаатар галерей”-д JCI байгууллагын 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулганы талаарх хэвлэлийн бага хурал болно

Өнөөдөр буюу зургадугаар сарын 11-нд “Бурхан багшийн их дүйчин өдөр 2025”-т зориулсан олон нийт, шашны болон соёлын арга хэмжээнүүд Улаанбаатар хотод өрнөж байна.

10:45 цагт МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд нээлтийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж, Бурхан багшийн сургаал, гэгээрлийн утга агуулгыг олон нийтэд хүргэх эрдмийн илтгэл, ном уншлага өрнөсөн. Харин 12:00 цагаас эхлэн Д.Сүхбаатарын талбайд “Будда” фестиваль эхэлж, бясалгал, уран бүтээлийн үзэсгэлэн, уламжлалт зурхайн зөвлөгөө зэрэг олон талын үйл ажиллагаа өрнөж байна.

Мөн өнөөдөр 14:30 цагаас “Улаанбаатар галерей”-д JCI байгууллагын 2025 оны Ази, Номхон далайн бүсийн чуулганы талаарх хэвлэлийн бага хурал болох юм. Энэ чуулган зургадугаар сарын 12-15-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд бүс нутгийн бизнес, нийгмийн манлайлагчид оролцоно.

Оройн 21:00 цагт Бурхан багшийн их дүйчин өдрийн хүрээнд хүндэтгэлийн жагсаал Д.Сүхбаатарын талбайд болно. Энэхүү жагсаалд олон нийт, лам хуврагууд, соёлын төлөөлөгчид оролцох бөгөөд бурханы шашны энэрэл, эв нэгдлийн үзэл санааг илэрхийлэх болно.

Үүний зэрэгцээ Улаанбаатар хотод зохиогдож буй “Улаанбаатар биенналь” урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилж байгаа бол орон нутагт Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн долоодугаар сарын 28-ныг хүртэл нээлттэй байна.

Хилийн чанадад ч Монгол соёл, спортын оролцоо үргэлжилж байгаа бөгөөд Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-ныг дуустал үргэлжилж байна. Харин Чехийн Үндэсний музейд дэлгэгдсэн “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нь зургадугаар сарын 22-ныг хүртэл гарч байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.68.108)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 44 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 52 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 7 цаг 2 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 8 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 12 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 16 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 8 цаг 10 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 43 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 12 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 17 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 10 цаг 20 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 10 цаг 24 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 29 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 38 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 12 цаг 0 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 32 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 12 цаг 53 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 13 цаг 0 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 14 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 13 цаг 25 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top