x

Драмын болон Дуурийн театрыг нурааж, дахин барихыг уран бүтээлчид дэмжжээ

Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг буулган дахин шинээр барина гэх мэдээлэл гарсан нь олон нийтийн сүлжээнд эсэргүүцэлтэй тулгараад байна. Иргэдийн дунд "Эдгээр барилгыг хүчитгэн засварлах боломжтой юу, нураах шаардлага бий юу" гэх хэлэлцүүлэг хүртэл өрнөсөн билээ.

 

Төв талбай дээр болсон Засгийн газрын нээлттэй өдөрлөгийн үеэр мөн УДЭТ, ДБЭТ-ийн ажилтнууд барилгыг буулгаад дахин барих асуудлын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.

УДЭТ-ийн Ерөнхий зураач Т.Ганхуяг:

 

-1960 онд ашиглалтад орсон манай барилгын дээврийг 2015 онд засварласан. Дусаал дусаж шүүрсэн дээврийг засварлах ажил маш хүнд нөхцөлд хийгдсэн. Үүний дараа 2018 онд барилгын хананд тогтоосон байсан зурагнууд хөдөлж, суурийн хэсэгт цууралт үүссэн. Ингээд шалтгааныг тодруулахад тэр өдөр нь газар хөдлөлт болсон байна гэх мэдээллийг бидэнд өгсөн. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, цууралт өгсөн суурийн хэсэгт шинжилгээ хийлгэхэд газар хөдлөлтийн 4 баллд шууд нурна, барилгын 60 хувь галд өртөмтгий гэх мэт мэдээллийг багтаасан тайлан гаргаж өгөөд байна.

Дотор нь ажилладаг уран бүтээлчийн хувьд хэлэхэд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, хөшиг тогтоох болоход тааз маань дийлэхгүй болчихдог. Мөн анхнаасаа Залуучуудын соёлын төвийн зориулалтаар баригдсан учраас үзэгчдийн суудлын зохион байгуулалт, тайз нь театр биш, хурлын танхим шиг шийдэлтэй. Тиймээс уг барилгыг буулгаад дахин барих нь зөв гэж бодож байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг яам, Засгийн газраас гаргана.

ДБЭТ-ын Захирал Ц.Төвшинтөгс:

-1949 онд барилгын ажил дуусаж, 1950 онд ашиглалтад орсон манай театрын хувьд хана цуурсан байдалтай байгаа. Гадны томоохон уран бүтээлчдийг урьж тоглуулах, шинэ тоног төхөөрөмж суурилуулах гэхээр зай талбай бага, тааз даахгүй зэрэг хүндрэл гардаг. Тиймээс буулгаад дахин барих асуудлыг хувьдаа дэмжиж байна. Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу зураг төсөл боловсруулагдах ажил хийгдэж байгаа. Энэ сарын 27-нд болох БСШУСЯ-ны нээлттэй өдөрлөгийн үеэр шинэ загварыг танилцуулна гэж ойлгосон.

Барилгыг буулгаад дахин шинээр барих уу, хүчитгэн засварлах боломжтой юу гэдгийг зураг төсөл боловсруулж байгаа мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Манай хамт олны хувьд гарсан шийдвэрийг л дагана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ТЭНГЭР ХАРЖ БАЙГАА (103.240.241.110)
    ИЧИХГҮЙ СУЛ ЦАЛИН ИДСЭЭР ХАНАЖ ЦАДААГҮЙ ЮУ? ТА НАРЫГ ДЭЛХИЙД ХЭН Ч ҮЗЭХГҮЙ ХЭН Ч ТАНИХГҮЙ АРИУНБААТАРЫГ Ч ХЭН Ч ТАНИХГҮЙ ЭНҮҮХЭН ОРОС ӨӨРИЙН ХАРЬЯАНД БАЙСАН ХЭДЭН УЛСЫНХАА ДУНД УРАЛДААН ХИЙСЭН БОЛООД ӨГСӨН ШАГНАЛЫГ НОБЕЛ ГЭЖ БОДОО ЮУ ИТАЛ АВСТРИ ЕВРОПД ХЭН Ч ТАНИХГҮЙ ГАР ШҮҮ
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Тэнэг орк минь, Ариунбаатар Англид болдог Кардиф-ын тэмцээний дээд шагналыг авсан шуу!
      2019 оны 09 сарын 21
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 7 цаг 1 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 10 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 7 цаг 15 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 9 цаг 45 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 9 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 9 цаг 57 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 10 цаг 39 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top