x

Түрээсийн сурах бичгүүд өнөөдрийг хүртэл хэвлэгдээгүй байна

Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээг сайжруулах зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол”-ыг өнгөрөгч гуравдугаар сард гаргасан.

 

Гэвч энэ хичээлийн жилд ашиглах түрээсийн сурах бичгүүд өнөөдрийг хүртэл хэвлэгдэхгүй хүлээлт үүсгээд байна.

Ахлах ангийнхны сурах бичгийн хэвлэлт ямар шалтгааны улмаас гацаад байгааг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням:

-Түрээсийн сурах бичгийн төслийг 2010-2015 онд туршиж, үр дүнтэй гэдгийг нь баталсан. Харин энэ хичээлийн жилд ашиглах төлбөртэй сурах бичиг хараахан хэвлэгдээгүй байгаа. Төслийг санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банканд хяналт шалгалт хийгдэж байгаа юм. Шалгалтаар сонгон шалгаруулалт шударга явагдсан эсэх эцсийн шийдвэрийг гаргана. Шалгалтын ажил дуусаж, зөвшөөрөл ирсэн даруйд сурах бичгийг хэвлэж нийлүүлнэ.

Азийн хөгжлийн банкны найман тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2.6 сая сурах бичиг хэвлэх бөгөөд сурах бичиг хэвлэгдэх хүртэл ахлах ангийн сурагчид интернет болон гар утасны аппликейшн ашиглан хичээлээ хийх боломжтой. Дунд болон ахлах ангийн хүүхдүүд жилд 16-17 сурах бичиг хэрэглэж, 50-60 мянган төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Харин номоо түрээсэлж, ашиглалтын хураамж төлснөөр тухайн авч байгаа үнээсээ 2.5-3 дахин бага төлбөр төлнө гэв. Сурах бичгийн үнээс хуримтлагдсан хөрөнгийг дараа жилийн сурах бичгийн дахин хэвлэлт болон нөхөн олголтод зарцуулах юм байна.

Мөн энэ жил VI-XII ангийн нийт сурагчдын 60 хувьд төлбөртэй ашиглуулах сурах бичгийг хэвлэж байна. Үлдсэн 40 хувь нь Улсын төсвийн хөрөнгөөр нөхөн хангалт хийгдсэн. Нөхөн хангалтын ном нь зорилтод бүлгийн хүүхдүүдэд очих ёстой ч хөдөө орон нутагт худалдаж авах сурах бичиг хүрэлцээгүйн улмаас нөхөн хангалтын номыг бүх хүүхдүүдийн дунд өгчихдөг. Үүнээс болж сурах бичиг зорилтод бүлгийн хүүхдүүддээ очдоггүй, дээр нь эцэг эхчүүд төрөөс бүх сурах бичгийг хангах ёстой гэсэн буруу ойлголттой байдаг. Иймд сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлж байгаа гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 11 цаг 20 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 29 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 34 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 14 цаг 4 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 14 цаг 13 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 14 цаг 16 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 14 цаг 58 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top