x

ЕБС-ийн сурах бичиг хэвлэлтээс гарах хүртэл цахим хэлбэрээр ашиглах боломжтой

2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг түрээсийн сурах бичгээр хангахаар болсон. Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоног дуусаж буй ч сурах бичгүүд сурагчдын гар дээр очоогүй байна.

 

Засгийн газрын хуралдааны 2009 оны 28 дугаар тэмдэглэлээр бага ангийн сурагчдыг сурах бичгийг төрөөс 100 хувь дааж, 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн сурах бичгийн 40 хувийг төрөөс даахаар болсон.

Үлдсэн 60 хувь буюу 2019-2020 оны хичээлийн жилд ахлах, дунд ангийн 181 мянга гаруй сурагчийн сурах бичгийг түрээсээр хангах юм байна. 

Өмнө жилүүдэд хэвлэлийн компаниудад сурах бичиг хэвлэх эрх өгч, үнийн дээд хязгаарыг нь тогтоож өгдөг, компаниуд харьцангуй цөөн тоогоор хэвлэн борлуулж байсан тул хүрэлцээ хангамж бага байж. Тиймээс сурах бичгийн түрээсийн тогтолцоог хэрэгжүүлэхээр 2010-2015 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр туршилтын төсөл хэрэгжүүлсэн нь амжилттай болж, сурах бичгийн хангалт 85-90 хувьд хүрчээ. Одоогоор хэвлэлийн компаниуд дунд худалдан авах ажиллагаа явуулж дуусан холбогдох материалуудыг Азийн хөгжлийн банк руу хүргүүлэн, хариу хүлээж байгаа гэнэ. 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням:

-"Азийн хөгжлийн банкнаас худалдан авах ажиллагааны материалуудыг нягталж байгаа учраас хэвлэлт хүлээгдэж байна. Хэрэв Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрч, санхүүжилт олговол хэвлэж эхэлнэ. 

Энэ сард багтан сурах бичгүүдийг  хэвлэн нийлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж дуусгана. Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид хэрэглэх сурах бичгүүдийг цахим орчинд байршуулсан байдаг. Тэндээс үзэх боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд хэвлээд хэрэглэх боломжтой.

Ингэснээр хичээлийн явцад ямар нэг хүндрэл үүсэхгүй бөгөөд гадуур худалдаанаас ашиглах шаардлагагүй" гэв. 

Түрээсийн сурах бичгийг сурагчид багцаар нь авч хэрэглэх бөгөөд дунджаар 20 орчим мянган төгрөг байхаар тооцоолсон байна.

Сурах бичгийн цахим хувилбарыг эндээс үзнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хүүхдүүдийг боловсролгүй иргэн болгож байгаа боловсролын сайд гэмт хэрэгтэн мөн (202.131.246.46)
    Худалч сайдыг шоронд хий
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Бауыржан (66.181.161.60)
    цахимаар байгаа сурах бичиг нь өмнөх жилийнх юм байнлээ. 2019 онд гарсан сурах бичгүүд цахимаар тавигдгдсан нь байна уу. сайжруулсан хөтөлбөрийн сурах бичиг гэх үү дээ. ямаршуу болсоныг үзмээр байна. ер нь сурах бичиг хэзээ сурагчдын гарт ирэхийг нь монгол даяр мэдэх хүн байхгүй гэдэг тун харамсалтай.
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 4 цаг 53 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 2 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 5 цаг 7 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 7 цаг 37 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 7 цаг 46 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 7 цаг 49 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 8 цаг 31 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top