x

Asiana Airlines агаарын тээвэрлэгч Сөүл-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ үйлдлээ

БНСУ-ын хоёр дахь том агаарын тээвэрлэгч Asiana Airlines компани өнгөрсөн хоёрдугаар сард Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрхтэй болсон билээ. Тэгвэл агаарын тээвэрлэгч компани Сөүл-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ үйлдлээ. Asiana Airlines-ийн OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр орой буюу долоодугаар сарын 9-ний 23:50 цагт дүүрэн зорчигчтой газардлаа.

Тус компани A330-300 буюу бизнес ангиллын, 290 хүний суудалтай агаарын хөлгөөр 7 хоногийн Мягмар, Пүрэв, Бямба гарагт тогтмол нислэг үйлдэх юм байна.

Монгол Улс болон БНСУ-ын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хоёр орны хооронд ийнхүү агаарын тээвэрлэгч нэмэгдсэнээр Монгол Улсыг зорин ирэх БНСУ-ын төдийгүй, дамжин ирэх гадаадын иргэд, гадаад орныг зорих монгол иргэдэд үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжрах, нислэгийн компаниудын дунд өрсөлдөөн бий болж, тасалбарын үнэ хямдрах зэрэг олон ач холбогдолтой хэмээн үзэж буй.

1988 онд анх үүсэн байгуулагдсан дэлхийн шилдэг компаниудын нэг болох Asiana Airlines нь Улаанбаатар чиглэлийн нислэгээрээ дамжуулан манай улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлж, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана гэдгээ онцгойлон мэдэгджээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top