x

Баренцовын тэнгист оросын цэргийн 14 ажилтан амиа алджээ

Оросын Баренцовын тэнгист албан үүрэг гүйцэтгэж байсан цэргийн шинжлэх ухаан, судалгааны гүнд шумбагч аппаратад гал гарч багийнхан унтраахаар оролдсон ч чадалгүй 14 албан хаагч амь үрэгдсэн эмгэнэлт явдал болжээ. Гал гарч осол болсон аппаратыг одоо Северморскийн тэнгисийн баазад авчраад байна гэж ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч адмирал Николай Евменов мэдээлсэн байна.

Энэ баг Оросын тэнгисийн цэргийн флотын сонирхлын үүднээс дэлхийн далайн ёроол, орон зайг судлах зорилготой байсан гээд хөлгийн нэрийг Батлан хамгаалах яам нууцалсан байна. Оросын РБК хэвлэл гүний шумбагчийг “Лошарик” нэрээр алдаршсан атомын АС-12 аппарат гэж эх сурвалжаас авснаа дамжуулжээ.

Усан доогуур гүний шумбагч АС-12-ыг Улсыг аюулаас хамгаалах хорооны захиалгаар 1980-аад онд гүнд шумбагч техник хэрэгслийн зохион бүтээгч ОХУ-ын баатар Юрий Коновалов төслийг нь боловсруулж бүтээсэн юм байна.

Амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын дотор ОХУ-ын баатар хоёр байсан гэж мэдээлж байна. Тэд бүгд Петербургт байдаг цэргийн ангид бүртгэлтэй ч ямар салаа салбар болох нь нууц гэнэ. Зөвхөн ОХУ-ын Батлан хамгаалах яамны Гүний судалгааны удирдах газарт захирагддаг, тэдний тухай мэдээлэл нь “маш нууц”-ын зэрэглэлд ордог байжээ. Үүнээс үүдээд энэ багийг тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан байх гэсэн хардлага байна.

“Google”-ийн хайлтаар бол усан доогуур шумбагч энэ багийг гүний шумбагч атомын станцын 18510 болон 1910 гэсэн төслийн хэсэг гэж байна. Үйл явдал болоод бараг хоёр хоног өнгөрч байгаа ч нас барсан дайчдын нэрсийг Батлан хамгаалах яам зарлаагүй байна. Тэднийг бүгд Ленинградын уугуул, даалгавар биелүүлэхээр гарах бүртээ Петербургээс нисч яваад нисэх онгоцоор эргэж ирдэг байсан гэж хэвлэлүүд бичиж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу долдугаар сарын 2-нд Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ нас барсан дайчдын дунд нэгдүгээр рангийн ахмад долоо, ОХУ-ын баатар хоёр байсан гэдгийг мэдээлжээ. В.Путин энэ ослыг “том гарз хохирол” гэж нэрлэсэн байна.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 13 цаг 11 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 15 цаг 0 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 17 цаг 31 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цаг 22 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 19 цаг 4 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 19 цаг 11 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цаг 38 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 20 цаг 17 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top