x

Японы шинэ эзэн хаан Нарухитогийн “Рэйва” эриний он тоолол эхэллээ

Өнөөдөр Японы шинэ эзэн хаан Нарухитогийн “Рэйва” эриний он тоолол эхэлж байна.

“Рэйва” гэдэг нь дэг журам, энх тайван гэсэн хоёр үсгийн нийлэл бөгөөд энэ оны тавдугаар сарын 1-н буюу өнөөдрөөс албан ёсоор хаан ширээнд Нарухито сууснаар эхэлж  байна.

Японы өнөөгийн эзэн хаан, 85 настай Акихито дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээсээ буух ёслол, зан үйл болсон юм.

Хаан Акихито шинто шашны сүмд зочилж, хаан сэнтийгээс буух болсноо бурхдад уламжилж цуврал зан үйлүүдийг хийснээр өчигдөр орон нутгийн цагаар 17:00 цагт эзэн хаан хувиар ард түмэндээ хандаж сүүлчийн удаа үг хэлсэн юм. Акихитогийн хаанчлалын хугацаа шөнө дунд өндөрлөж, өнөөдөр шинэ эзэн хаан, Акихитогийн том хүү, угсаа залгамжилсан хунтайж Нарухито хаан ширээнд суулаа.

Япон соёлд дөрөвдүгээр сар бүх юмны эхлэл байдаг бөгөөд сакура дэлгэрч хичээлийн болон ажлын шинэ жил эхэлдэг гэж үздэг тул энэ сарын 1-нд буюу өнөөдөр ийнхүү шинэ тооллынхоо нэрийг албан ёсоор мөрдөж эхэллээ.

Өнгөрсөн хууль ёсны тооллын нэр нь Хэйсэй буюу энх тайван болох гэсэн утгатай юм. Хэйсэй тоолол нь 1989 онд эхэлж эдүгээ 30 жил үргэлжлээд тавдугаар сарын 1-нд албан ёсоор дуусаж байна. 

Эзэн хаан Акихито нь амьд ахуйдаа хаан ширээгээ залгамжлуулж байгаа анхны тохиолдол болж байгаа аж. Японы тооллын нэрийг япон хэл, түүх, улс төр судлалын эрдэмтэд тогтоодог бөгөөд яагаад Рэйва гэж өгсөн нь тун сонирхол татаж байна. Учир нь, тооллын нэр нь Япон улсын зорилгыг товчоор агуулсан байдаг. Жишээлбэл 1868 оноос өмнө Япон хаалттай улс байсан бөгөөд гадаад далайд иргэдээ гаргадаггүй, гадаад иргэд ч оруулдаггүй байсан үед шинэ тоололд шилжиж хаалттай улс байхаа больж гэрэл гэгээтэй болгож улсаа засъя гэсэн утгаар Мэйжи гэж өгч байсан. Дайны дараагийн тооллоо энх тайван болох буюу одоогийн Хэйсэй гэж өгч байсан байна.

Өнөөдөр зарласан Рэйва тооллын утга нь дэг журмаар энх тайвныг олох гэсэн утгатай байгаа нь Японы цаашдын зорилго нь дэг журамтай байх явдал гэж ойлгож болохоор байна.

Өнөөдөр шинэ хааны сэнтийд залрах ёслолууд болж байна. Ёслолын үеэр Нарухито үеэс үед уламжлагдаж ирсэн эзэн хааны илд, эрдэнэс, тамгыг хүлээн авах юм.

Нарухитогийн хаан сэнтийд залрах томоохон ёслол аравдугаар сарын 22-нд болохоор товлогдсон байгаа ба дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд дэлхийн 195 орны удирдагчид уригдаад байгаа аж.

Японы хаадын үе залгамжлал дэлхийд хамгийн урт үргэлжилсэнд тооцогддог бөгөөд нийтийн тооллын тавдугаар зуунаас эхэлсэн Японы хаант засаглалын түүхэнд 126 дахь эзэн хаан Нарухито болж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 23 цаг 45 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top