x

БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Жо Сүн Ёлийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Сөүлийн Өмгөөлөгчдийн холбоо хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг сайшааж, энэхүү хамтын ажиллагаа нь БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улсад 60 гаруй мянган монгол иргэн оршин сууж, түүний дотор 20 гаруй мянган оюутан суралцаж байгааг дурдаад, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал чухал байгааг тэмдэглэлээ. Мөн энэ чиглэлд хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлов.

Уулзалтаар талууд Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудлаар ярилцаж,  Мөн Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Жо Сүн Ёлийн зүгээс БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад онцгойлон анхаарч ажилладгаа илэрхийлэв. 

Түүнчлэн БНСУ-д суралцаж буй зарим монгол оюутнууд хууль, дүрэм журмын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэл үүсдэг болохыг дурдаад, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 57 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 1 цаг 29 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 1 цаг 34 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 1 цаг 41 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 3 цаг 5 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 3 цаг 11 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 3 цаг 20 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 17 цаг 6 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 17 цаг 8 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 17 цаг 9 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 17 цаг 10 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа 17 цаг 13 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа 20 цаг 35 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно 20 цаг 37 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа 20 цаг 37 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө 20 цаг 38 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ 20 цаг 39 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа 20 цаг 39 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна 20 цаг 40 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ 20 цаг 41 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top