x

Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ

Өмнөд Африкт цагаачдын эсрэг эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэл дагуулсны дараа Нигерийн Засгийн газар иргэдээ эх оронд нь буцаан татах ажиллагаа эхлүүлж, эхний ээлжийн 262 иргэн Лагос хотод иржээ.

Нигерийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, тусгай нислэгээр 262 иргэн болон албаны гурван хүн эх орондоо ирсэн байна. Өмнө нь 1000 гаруй нигери иргэн сайн дураараа нутаг буцах хүсэлтээ бүртгүүлсэн гэж тус яам мэдээлж байв.

Нигерийн талын үзэж байгаагаар, иргэд нь Өмнөд Африкт цагаачдын эсрэг халдлага, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй болсон тул ийнхүү буцааж байгаа аж. Харин Өмнөд Африкийн эрх баригчид нутаг буцсан иргэдийн олонх нь тус улсад хууль бусаар оршин сууж байсан гэж мэдэгдсэн байна.

Сүүлийн саруудад Өмнөд Африкт цагаачдын эсрэг жагсаал өрнөж, зарим гадаадын иргэд халдлагад өртжээ. Жагсагчид гадаад ажилчдыг ажлын байр булааж байна гэж буруутгасан бол Өмнөд Африкийн албаныхан уг үйлдлийг гаднын иргэдийг үзэн ядсан шинжтэй хэмээн буруушаажээ.

Нигерийн Гадаад хэргийн сайд Бианка Одумегву-Ожукву Ерөнхийлөгчийн шийдвэрээр амь нас, аюулгүй байдал нь эрсдэлд орсон гэж үзсэн иргэдийг нүүлгэн шилжүүлж байгааг мэдэгдсэн байна. Тэрбээр нутаг буцагчдад хандан амар тайван, үр хүүхдийн аюулгүй байдал нь үлдээж буй эд хөрөнгөнөөс илүү үнэ цэнтэй гэдгийг онцолжээ.

Харин Нигерийн Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн сайд Бернард Доро Өмнөд Африкт амьдарч буй бүх нигери иргэнийг хууль бус оршин суугч мэтээр үзэж болохгүй гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, хууль ёсны эсэхийг хүн тус бүрээр нь тогтоох ёстой бөгөөд бүх иргэнийг нэг дор буруутгах нь зохисгүй юм.

Гэхдээ нутаг буцсан зарим иргэн Өмнөд Африкт оршин суух бичиг баримтгүй байсан, зарим нь бичиг баримтаа олон жилийн турш сунгуулж чадаагүй гэж ярьжээ. Тэд Өмнөд Африкийн цагаачлалын байгууллагын саатал, хүндрэлээс болж ийм байдалд хүрсэн гэж үзэж байна.

Нигерийн өмнө Гана улс мөн Өмнөд Африкаас 1000 орчим иргэнээ буцаасан бол Либери улс ч иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Африкийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, бичиг баримтгүй гэж тогтоогдсон 586 нигери иргэнийг нутаг буцаах ажиллагаанд хамруулж байгаа бөгөөд дараагийн бүлэг ирэх даваа гарагт буцах аж. Тус улсын Дотоод хэргийн сайд Леон Шрайбер нутаг буцаж буй иргэдэд Нигерийн Элчин сайдын яамнаас түр зорчих баримт бичиг олгосон бөгөөд тэднийг таван жилийн хугацаанд Өмнөд Африкт дахин нэвтрэхийг хориглосон гэж мэдэгдсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 2 цаг 29 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 36 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 2 цаг 44 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 2 цаг 53 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 3 цаг 0 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 5 цаг 4 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 5 цаг 22 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 6 цаг 36 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 6 цаг 41 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 7 цаг 40 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 7 цаг 44 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 8 цаг 8 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 8 цаг 11 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 8 цаг 14 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 8 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 8 цаг 34 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ...
Top