x

Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна

“Аймгийн чинь төсвийг гуравны нэг дахин өсгөж 110 тэрбум төгрөг тушаадаг байя. Орон нутгийн хөгжлийн төслүүдэд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе” гээд урьдчилсан ТЭЗҮ үзүүлээд байхад даргатайгаа нийлж “зодож хөөгөөд” байдаг гайхамшигтай өндөр ашигтай мөртлөө галзуу тэмцэгчидтэй учирсан нэг төсөл байна. Энэ бол Халзанбүрэгтэй. Тэнд юу байгаа юм бол?

Гарчигт дурдсаг “ЧАМ” гэдэг нь “чухал ашигт малтмал”-ын товчилсон нэр. Дэлхий нийтээрээ газрын ховор элементийн төлөө өрсөлдөж байна. Өнгөрсөн хавар буюу 2025 оны 4 дүгээр сарын 4-нд манай урд хөрш АНУ-ын тарифын бодлогын эсрэг Dysprosium элементийн экспорт дээр хатуу хориг тавьсан. Энэ бодлогоо ойрын 5-10 жилд үргэлжлүүлэх төлөвтэй байна. Өнгөрсөн сард Д.Трампын БНХАУ-д хийсэн айлчлалын “түүхэн” гэхэд хэцүүхэн үр дүн болон энэ намар Ши Жиньпиний АНУ-д хийх айлчлалаар одоогийн харилцан хоригууд зөөлрөх магадлал тун бага байгаа зэргийг гүнзгийрүүлэн өгүүлэхээ түр хойш тавья.

Ямар ч байсан манай Халзан бүрэгтэйд 3.1 сая тонн газрын ховор, хүнд, хөнгөн элементийн нөөцийн 40 хувь нь Халзанбүрэгтэйн ордод ногддог. Онолын үнэ цэнэ нь 100 тэрбум ам.доллар юм гэнэлээ. Энэ бол өндөр эрэлттэй, бага оврын түүхий эд бөгөөд 2035 он хүртэл эрэлт нь одоогийнхоос 50 хувиар өсөх шинэ төрлийн экспортлогч болох орон зайд “гол тоглогч” болох бүрэн боломжтой.

Өнөөдрийг хүртэл бид салхин турбинд 2 тонн орчим соронз шаардлагатай, Цахилгаан автомашин (EV) нь 1-2 кг соронз агуулдаг. Манай Халзанбүрэгтэйд байгаа диспрози, терби зэрэг хүнд газрын ховор элемент нь сөнөөгч онгоцны хөдөлгүүр, радар, мэдрэгч, чиглүүлэнч, чичиргээ дарагч, шөнийн дуран зэрэг дандаа дайнтай холбоотой нарийн хэрэглээнд ашигладаг юм байна гэж л мэддэг болоод байгаа юм. Тэр тусмаа “Дайн үргэлжлээд л байвал манай газрын ховор элементүүд үнэд орно, тэр тусмаа Америк, Хятад хоёрын муудалцаад байгаа цахилгаан машин хийхэд ордог диспрози гэдэг нь лав Халзанбүрэгтэйд бий дээ гэж мэддэг болсон.

Тийм ээ. Одоо эцсийн ТЭЗҮ-г нь хийж буй бөгөөд өнөөдрийн байдлаар эдийн засгийн өндөр ач холбогдолтой 4 чухал элемент бол баттай мэдэгдээд байгаагийн нэг нь диспрози (Dy). Цахилгаан тээврийн хэрэгслийн моторын соронзод түгээмэл ашигладаг. Харин неодим (Nd) гэдэг нь цахилгаан хөдөлгүүр, салхин турбин хийхэд ордог, өндөр бат бэх чанартай, тогтмол соронзны гол бүрэлдэхүүн юм гэнэ. Празодим (Pr) нь газрын ховор соронз болон өндөр үзүүлэлттэй бат бэх металлын үйлдвэрлэлд ашигладаг. Дээр дурдсан терби (Tb) нь өнгөт зурагт, эрчим хүчний хэмнэлттэй флюресцент чийдэн зэргийг хийхэд ордог юм байна.

Монголын Халзанбүрэгтэйн ордод байгаа хүнд газрын ховор элемент диспрози, терби хоёрын нөөц нь нь АНУ-ын Маунтан Пасс, Австралийн Маунт Уэлдийн нөөцийг хол хаях өндөөр агууламжтай, хөнгөн газрын ховор элементийн агуулга нь дээрх хоёр ордынхтой эн тэнцүү. Мөн эдгээр шинэ төрлийн түүхий эдээс гадна мэдээж бас 85 мянган тонн нүүрстэй, 2 сая гаруй тонн зэстэй, мөн хоёр сая гаруй тонн урантай.

Төслийн эдийн засгийн өгөөж нь жилд АМНАТ 264.6 тэрбум, ААНОАТ 289.7 тэрбум, 600 гаруй ажлын байр бий болгож цалинд 60 тэрбум, НДШ болон бусад төлбөр шимтгэлээр 20.8 тэрбум төгрөг гэхчлэн жилийн борлуулалт 2.6 их наяд, хөрөнгө оруулалты 5.7 их наяд төгрөг төвлөрүүлэхээр танилцуулж байна. Төсөл 10 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нөөц нэмэгдсэнээр 25 жил үргэлжилж буй бөгөөд одоогоор нөөц нэмэх хайгуул судалгааны ажил нь удаашралтай байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар Халзанбүрэгтэйн орд газрын геологи хайгуулын ажлыг гүйцээх, хөрөнгө оруулалт хийж буй компанийн ажлыг үргэлжлүүлэх асуудлыг Засгийн газар ярилцаж шийднэ гэж зарласан.

Гэтэл Ховд аймгийн Мянгад сумын удирдлагууд нь иргэдтэйгээ нийлж байгаад хавчиж хөөгөөд ажил хийлгэсэнгүй. Орон нутгийн удирдлагуудын зөвшөөрөлтэй тайван жагсаал 3 удаа, эмх замбараагүй байдал 2 удаа, зөвшөөрөлгүй эмх замбараагүй байдлыг 20 удаа зохион байгуулж эсэргүүцээд хөрөнгө оруулагчдын болон ажилчдын эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан байдал албан ёсоор бүртгэгдээд байна.

Тиймээс Засгийн газар үнэхээр энэ төслийн ажлыг гүйцээхээр шийдвэрлэсэн бол юуны өмнө шинжлэх ухааны үндэслэлгүйгээр тухайн төслийн талаар үндэслэлгүй мэдээлэл тарааж, олон нийтийг эмх замбараагүй байдалд татан оролцуулж зохион байгуулаад буй нөхцөл байдлыг Тагнуулын Ерөнхий газар, хуулийн байгууллагуудтай хамтран таслан зогсоох, мөн тухайн орон нутгийн удирдлагуудад төсөл хэрэгжүүлэгч байгуулагчтай зөвшилцөн хайгуул судалгааны ажлыг дуусгах, эдгээрийг эсэргүүцэх нь эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг болно гэдгийг хатуу анхааруулж олон нийтийн эрх ашгийн төлөө үр дүнд хүрэх шаардлагатай байна.

Эцэст нь дахин хэлэхэд, Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна. Мянгадууд маань Монголын нэгээхэн эд эс мөн л юм бол нийтийн эрх ашгийг хүндэтгэж, төрийн хуульд захирагдан ажиллах ёстой. Ховд аймгийн Засаг дарга, Мянгад сумын Засаг дарга нар ч Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу ажиллаж улс орныхоо эдийн засгийн хөгжлийг аврах ачааны тэнгээс үүрэлцэж түүх бүтээнэ гэдэгт итгэж байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lisa Donato (38.107.226.140)
    For 43 years, I struggled with bad credit due to my own poor decisions, and my credit score was around 490. When my girlfriend and I decided to buy a house, a mortgage broker informed us that it would be impossible to secure a mortgage with my credit score. As a result, she referred me to a company called HACK MAVENS CREDIT SPECIALIST, assuring me of their professionalism and ability to assist with credit improvement. Upon contacting them, I was impressed by their professionalism and they assured me that they could help. In less than 6 days, my credit score skyrocketed to 785, and they also successfully resolved issues in my credit report, including the bankruptcy. I am incredibly satisfied with their service and would highly recommend HACK MAVENS CREDIT SPECIALIST for reliable credit repairs. You can reach them at H A C K M A V E N S 5 [AT] G M A I L [DOT] COM or at [+] [1] [2 0 9] [4 1 7] – [1 9 5 7]. Thanks to their help, my girlfriend and I are now proud homeowners.
    2026 оны 06 сарын 26 | Хариулах
  • Suzan Leo (23.108.49.41)
    HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER TO RECOVER YOUR LOST / STOLEN CRYPTO / BITCOIN / USDT / ETH I want to quickly tell you all about an Authorized hacker that can help you recover your lost cryptocurrency. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Their goal is to help victims of bitcoin and cryptocurrency scam/fraud recover their digital funds from scammers operating offshore. I recommend them to anyone who has fallen victim to a crypto scam. For more info. You can reach them via Email: Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thank you so much WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for assisting me in recovering my stolen cryptocurrency funds. I was devastated and couldn’t grasp what had happened to me when I was locked out of my account but I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER.
    2026 оны 06 сарын 14 | Хариулах
  • Бат инженер (202.9.40.101)
    Ард нь улс төр байгаа чинь ҮҮнийг зөвхөн коммунист хүн эзэмших ёстойгэж үзэж байна.
    2026 оны 06 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.85.229)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY $ 780,000 USD CONTACT THIS HOSPITAL EMAIL TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 06 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 8 цаг 36 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 9 цаг 13 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 9 цаг 39 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 9 цаг 50 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 9 цаг 56 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 10 цаг 2 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 10 цаг 7 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 10 цаг 11 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 13 цаг 43 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 13 цаг 46 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 13 цаг 47 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 13 цаг 52 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 13 цаг 55 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 13 цаг 58 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 15 цаг 9 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 16 цаг 3 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top