x

“China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ?

Улаанбаатар хотыг тэтгэн урсдаг Туул голын татам дээгүүр нийт 32 км үргэлжлэх "Туулын хурдны зам" төсөлд нийт 2,3 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа. Уг төслийн гүйцэтгэгчээр “Хаоюань женерал констракшн” ХХК шалгарсан бөгөөд урьд өмнө зам гүүрийн ямар ч туршлагагүй, хийсэн бүтээсэн түүхгүй компанийг сонгосон нь олон эргэлзээ дагуулсан билээ.

Гэвч энэ компани руу Нийслэлийн Замын хөгжлийн газрын хөрөнгө оруулалтын  100200051320 данснаас 20 орчим удаагийн гүйлгээгээр 500 тэрбум төгрөгийг урьдчилгаа санхүүжилт хэмээн шилжүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Санхүүгийн зохицуулах хороо болон Төв банкнаас ирүүлсэн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилттэй холбоотой тайлбар нь энэ асуудал зарчмын төдийгүй хуулийн маш ноцтой зөрчил болохыг харуулж байна.

Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны албан бичигт дурдсанаар, банкны баталгааг үндэслээгүй, хуурамч бичиг баримт ашиглан урьдчилгаа төлбөр шилжүүлсэн нь тодорхой болжээ. Хуурамч бичиг баримт үйлдэх нь өөрөө бие даасан гэмт хэрэг бөгөөд үүн дээр суурилж их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь дахин нэг ноцтой хэрэг юм. Түүнчлэн зам, гүүр барих туршлагагүй компанид тендер олгож, хууль зөрчин 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь цаанаа ашиг сонирхлын зөрчил, магадгүй авлига, "цавчаа" байгааг илтгэж байна. Заавал тухайн компанид мөнгө шилжүүлэх шаардлага үүссэн байгаа нь өөрөө маш их сэжиг төрүүлж байгаа тул үүнийг нарийвчлан шалгах ёстой.

Монголбанк энэхүү асуудлыг гэмт хэргийн шинжтэй, авлига албан тушаалын хэрэг гэж үзэн Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Иймд АТГ ажлаа шуурхайлах шаардлагатай байна " гэж  байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч гэх Хятадын компани руу яаран шилжүүлсэн 500 тэрбум төгрөг хууль бус болох нь тодорхой болсон бөгөөд энэ мэдээллийн дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж, улмаар хорьж саатуулсан байгаа билээ.

Харин энэ удаа бид нэгэн ноцтой баримтыг дэлгэж байна.  НЗДТГ-тай байгуулсан 2.3 их наяд төгрөгийн гэрээн дээрх “Хятадын хаоюань групп”-ийн 1207336 гэх регистрийн дугаарыг Хонконгийн хуулийн этгээдийн бүртгэлийн сайтаас хайхаар “Chinа Hyway group limited” компанийн нэр гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, “Chinа Hyway group limited” компани НЗДТГ-тай 2.3 их наяд төгрөгийн гэрээ байгуулахдаа “Hyway” гэх нэрээ “Хаоюань” гэж өөрчилж оруулжээ. Тэгвэл ингэж нэрээ хувиргасан нь нэлээд дээхнээс улбаатай.

Энэхүү компани нь Монголын үе үеийн төр, засгийн томоохон албан тушаалтнуудтай холбоотой явж ирсэн бөгөөд 10 гаруй жилийн өмнөөс Монголд ажиллаж ирсэн байдаг. Тэр үедээ “Chinа Hyway group limited” гэх нэртэй компани байсан бөгөөд Ханын материал-Баянхошуу чиглэлийн 3.4 км замыг засах гэж хөгөө хөлдөө чирч байсан түүхтэй. Ердөө 3.4 км замыг засах гэж мундраа хутгаж байсан “Chinа Hyway group limited” компанийн охин компани болох “Хаоюань женерал констракшн” компанийг 32 км Туулын хурдны замыг барина гэхэд хэний ч санаанд буухгүй. Иймд тэд үнэгэн заль хэрэглэж, “Хятадын Хаоюань групп” гэх зохиомол нэрийг ашиглаж, зүсээ хувиргажээ. 

Харин энэхүү нэрээ өөрчилж, нүүрээ нууцалсан  China Hyway group limited” компанийн санхүүжилтээр  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар болон Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 2026 оны 01 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотод тансаг зэрэглэлийн аялал хийжээ. Тэд хоногийн 1000 доллараас эхэлдэг “Sheraton”  зочид буудал болон “Golden palm tree sepang” амралтын газарт очиж амарчээ.

Эдгээр албан тушаалтнууд бол НЗДТГ-ын даргын шуурхай ажил хариуцсан мэргэжилтэн Т.Батзориг, мэргэжилтэн Л.Гандулам, мэргэжилтэн Ж.Номундарь, Нийслэлийн Замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ, Автозамын хяналтын мэргэжилтэн Д.Тайван, Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Д.Баясгалан, Зам засвар арчлалтын хэлтсийн дарга О.Энхбаатар, мэргэжилтэн П.Чойжилжав,  мэргэжилтэн С.Эрдэнэбаатар, мэргэжилтэн У.Шинэбаяр нар явсан бөгөөд У.Намуун, Г.Ундрам гэх хоёр бүсгүйн албан тушаал олдсонгүй. Магадгүй хэн нэгнийх нь дагуулж явсан “туулайнууд” байж болзошгүй.

Юутай ч эдгээр нэр бүхий 12 хүн Нийслэлийн Замын хөгжлийн газраас санхүүжүүлсэн Туулын хурдны замын гүйцэтгэгч компани болох “Хаоюань женерал констракшн” компанийн толгой компани болох “Chinа Hyway group limited”-ийн зардлаар амарч зугаалжээ.

Мөн тэд өндөр үнэ бүхий бэлэг сэлт авсан гэх бөгөөд энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчжээ.

Тус хуулийн 15.1-д зааснаар “Албан тушаалтан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно”, мөн 16.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно”, 16.5-д заасан “Албан тушаалтан авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг  төрийн өмчид шилжүүлнэ”, мөн 16.7-д “Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр, удирдлага хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно” гэх заалтуудыг ноцтой зөрчсөн байгаа юм. 

Зөвхөн 7 хоног амрах аялал, бизнес ангиллын нислэгийн тийз нь 20000 доллараас дээш болж байгаа нь тэдний зургаан сарын цалингаас илт давсан үзүүлэлт бөгөөд энэ нь хуульд зааснаар, авлига албан тушаалын гэмт хэрэгт орно.

Ажил олгогч байгууллагын албан тушаалтнууд ажил гүйцэтгэгч байгууллагаар зардлаа даалгаж, тансаг аялалд явж буй бол цэвэр авлигын гэмт хэрэг гэж үзэх бүрэн үндэстэй. Энэхүү аяллыг Замын хөгжлийн газрын Зам засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар зохион байгуулж, удирдаж авч явсан гэх мэдээлэл ч бий. Зам, гүүрийн ямар ч туршлагагүй компанийг өрсөлдөгчгүйгээр тодруулж, улмаар тэдний зардлаар аялалд явах нь байж болшгүй зүйл. Тэгэхээр тэдний ийнхүү аялсны цаад шалтгаан бол хилийн цаана очиж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн хэлсэнчлэн “цавчаа”-гаа авах гэж очсон байх магадлал өндөр юм.

Иймд авлига хээл хахууль авсан байж болзошгүй эдгээр албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад нэн даруй дуудах ёстой. Нийслэлийн шинэхэн Засаг дарга Б.Пүрэвдагва албан тушаалаа хүлээж аваад, хүнд сурталгүй, хээл хахуульгүй хотыг бий болгоно гэж амласан ёсоороо хурган дарга нарынхаа хилийн чанадад хууль зөрчин очиж тансагладаг зөрчилд хариуцлага тооцохоос ажлаа эхлэхийг шаардаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Suzan Leo (23.108.49.41)
    HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER TO RECOVER YOUR LOST / STOLEN CRYPTO / BITCOIN / USDT / ETH I want to quickly tell you all about an Authorized hacker that can help you recover your lost cryptocurrency. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Their goal is to help victims of bitcoin and cryptocurrency scam/fraud recover their digital funds from scammers operating offshore. I recommend them to anyone who has fallen victim to a crypto scam. For more info. You can reach them via Email: Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thank you so much WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for assisting me in recovering my stolen cryptocurrency funds. I was devastated and couldn’t grasp what had happened to me when I was locked out of my account but I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER.
    2026 оны 06 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 8 цаг 38 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 9 цаг 15 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 9 цаг 41 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 9 цаг 52 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 9 цаг 58 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 10 цаг 4 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 10 цаг 9 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 10 цаг 13 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 13 цаг 45 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 13 цаг 48 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 13 цаг 49 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 13 цаг 54 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 13 цаг 57 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 14 цаг 0 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 15 цаг 11 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 16 цаг 5 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top