x

Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна

"SpaceX" компанийн хувьцааг хөрөнгийн биржид гаргах (IPO) төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн түүхэн дэх анхны 1 их наяд ам.долларын хөрөнгөтэй хүн болно.

Хэд хэдэн хэвлэлүүдэд мэдээлснээр, SpaceX компани олон сар хүлээлгэсэн IPO-гийн үнээ зургаадугаар сарын сүүлчээр тогтоохоор төлөвлөж байгаа бөгөөд компанийн үнэлгээг 1.75 их наяд ам.доллар, нэгж хувьцааны үнийг 135 ам.доллар байхаар тооцжээ. Ингэснээр И.Маск дэлхийн анхны их наядтан болж магадгүй байна. "Forbes" сэтгүүлийн тооцоолсноор, түүний хөрөнгө 825 тэрбум ам.доллароос (зургаадугаар сарын 3-ны Зүүн эргийн цагаар 14:00 цагийн байдлаар) 1 их наяд ам.долларт хүрч өсөх боломжтой аж.

Өнгөрсөн сард өгсөн IPO гаргах хүсэлтэээс үзвэл, И.Маск "SpaceX"-ийн 4.8 тэрбум ширхэг хувьцаа (энгийн хувьцааны 42 хувь) эзэмшиж байгаа ажээ. Үүнээс гадна 350 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 8.39 ам.доллароор худалдан авах опцион эрх эзэмшдэг байна. Хэрэв "SpaceX"-ийн IPO-г гаргахдаа нэгж хувьцааны үнийг 135 ам.доллар байхаар тогтоовол И.Маскийн тус компанид эзэмшдэг хувьцаа болон опционы нийт үнэлгээ 688 тэрбум ам.долларт хүрнэ. Одоогийн байдлаар "Forbes" сэтгүүл түүний эзэмшиж буй хувийг ойролцоогоор 500 тэрбум ам.доллар гэж үнэлж байгаа ажээ.

"SpaceX"-ийн хувьцаанаас гадна И.Маск "Tesla" компанийн бараг 12 хувийг (174 тэрбум ам.долларын үнэ бүхий), мөн опцион эрх (121 тэрбум ам.долларын үнэ бүхий) эзэмшдэг. Тэрбээр мөн "тархи-компьютерын интерфэйс" хөгжүүлэгч "Neuralink", туннель баригч "Boring Company" компаниудын хувьцааг эзэмшдэг байна.

Өдгөө 54 настай И.Маскийн хувьд их наядтан болох нь түүний намтарт бас нэгэн чухал хуудас болох юм. Тэрбээр ердөө найман сарын өмнө буюу өнгөрсөн оны аравдугаар сард 500 тэрбум ам.доллароос давсан хөрөнгөтэй түүхэн дэх анхны хүнээр тодорсон. Түүнээс өмнө 400 тэрбум ам.долларын хөрөнгийн босгыг "Oracle" компанийг хамтран үүсгэн байгуулагч Ларри Эллисон давж байв. Өнөөдрийн байдлаар И.Маск дэлхийн хоёр дахь хамгийн баян хүн болох Ларри Пэйжээс бараг гурав дахин их хөрөнгөтэй байгаа бөгөөд Л.Пэйжийн хөрөнгө 295 тэрбум ам.доллар, Л.Эллисоны хөрөнгө 283 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Heather Delaney (105.118.5.230)
    Hello, friends and readers! I’m really excited, I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 1 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 9 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 20 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 30 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 44 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 16 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 26 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top