x

Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…

Хэлээд л байсан: Ерөнхий сайд Н.Учрал цэргүүдийн амь насны хариуцлагыг Батлан хамгаалахын сайдтай тооцож чадах уу, эсхүл өөрөө АН-ын шаардлагаар огцрох уу гээд. АН-аас өнгөрөгч долоо хоногт: Д.Батлутдаа хариуцлага тооц оо, арми амь авдаг газар боллоо. Харин Д.Батлутыг хамгаалаад үлдээвэл Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах гарын үсэг зурцгаана гэж шаардсан. Гэвчиг Н.Учрал Ерөнхий сайд болохоор гүрийсээр долоон хоногийг дуусгалаа. АН-ынхан өнөөдрөөс Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах акц руугаа хандахаар шийдэцгээсэн байна. Хагас бүтэн сайнаар ярьж тохирцгоох шиг боллоо.

Ерөөс: Н.Учралын толгойлсон Засгийн газар учраа олохгүй байгаа. Өөрөө мини улс төр хийгээд даслаа. Гэрэл гэгээтэй, ирээдүйтэй шийдвэр Н.Учралаас хүлээх хэрэггүй нь. Өөрөө ч: Би шидтэн биш гээд суучихсан. Нэмээд: Сайд болгон нь асуудалтай. Салбар бүрд нь хямралтай. Улс эмх замбараагүй, ард нийт, аж ахуйн нэгжүүд орлогогүй. Анхаарч байгаа ч юм алга, энийг. Тиймийн учраас АН-ын акц зөв. Цагаа олсон нүүдэл. Энэний цаана улс төр байсан ч хамаагүй. Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулж, учраа мэддэг Ерөнхий сайдтай болох нь зүй. Эс бөгөөс улс бүр дампуурч дуусах нь.

Хэрэвзээ АН шийдвэртэйхэн шийдээд хариуцлага тооцохоор ажиллавал Н.Учрал огцорно. Тэрээр Ерөнхий сайд болоод 70 хонож буй. 90-ээд оноос хойших түүхийг үзэх нь ээ: хамгийн бага хугацаатай Ерөнхий сайдуудаар Ж.Наранцацралт 98 оны 12 сараас 99 оны 4 сар хүртэл 225 хоног, Ц.Элбэгдорж 98 оны 4-12 сар хүртэл 230 хоног, Г.Занданшатар 25 оны 6 сараас 26 оны 3 сар хүртэл 290 хоног, Р.Амаржаргал 99 оны 7 сараас 2000 оны 7 сар хүртэл 362 хоног Ерөнхий сайдаар ажиллаж байж. Бусад нь жил гаруйгаас дээш Ерөнхий сайдаа хийж.

Энэ дунд: 99 оны 7 сард Ж.Наранцацралт Ерөнхий сайдаас огцорч, Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болтолх найм хоногт Гадаад хэргийн сайд Н.Туяа, 4 оны 11 дүгээр сард Н.Алтанхуягийг огцруулаад Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох хүртэлх 16 хоногт Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэгч учир хугацаа нь хамаагүй байх. Тэгэхлээр: Н.Учрал огцорвол Ардчиллын үеийн түүхнээ 100 хонолгүй огцорсон анхны Ерөнхий сайд болно…

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.163.199)
    Зүгээр ажлыг нь хийлгээсэй.
    2026 оны 06 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top