x

НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ

Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Д.Ихбаяр Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, гал түймэр, гамшгийн үед аврагч, гал сөнөөгчдийн аюулгүй ажиллагааг хангахад шаардлагатай тусгай зориулалтын автомашины санхүүжилтийг шийдвэрлэлээ.

1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий уг автомашин нь амьсгалын бие даасан төхөөрөмжийг хадгалах, тээвэрлэх, газар дээр нь цэнэглэх хүчин чадалтай бөгөөд нэгэн зэрэг 20 хүртэлх алба хаагчийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах боломжтой юм.

Гал түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчид утаа ихтэй, өндөр халалттай, хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд амьсгалын бие даасан төхөөрөмж ашиглан үүрэг гүйцэтгэдэг. Харин төхөөрөмжийн агаарын савны багтаамж хязгаарлагдмал байдаг тул богино хугацаанд дахин цэнэглэх шаардлага үүсдэг. Өнөөг хүртэл Онцгой байдлын байгууллагад газар дээр нь шуурхай цэнэглэх зориулалтын автомашин байгаагүй юм.

Шинээр авах автомашин нь агаарын савыг өндөр даралтаар богино хугацаанд цэнэглэхээс гадна хорт утаа зайлуулах болон аврах ажиллагаанд шаардлагатай бусад тусгай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна.

Ингэснээр гал түймэр, гамшгийн голомтод ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдал дээшилж, аврах ажиллагааны шуурхай байдал, үр нөлөө нэмэгдэхээс гадна иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах боломж сайжрах юм.

Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Гал түймэр унтраах, аврах ангиудын үйл ажиллагаанд инновац, ухаалаг технологийг нэвтрүүлэх зорилготой "Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв" байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Тус төв байгуулагдсанаар гамшиг, ослын нөхцөл байдлыг цаг алдалгүй үнэлэх, шийдвэр гаргалтыг дэмжих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх боломжтой юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр нийслэлийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж, ирэх оны нийслэлийн төсөвт тус төвийн бүтээн байгуулалт болон шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн зардлыг тусган шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 35 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 0 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 14 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 17 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 20 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 38 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 23 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 35 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 31 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 4 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top