x

Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан санамж гаргана

Отгонтэнгэр уулын тэнгэрийг тахих төрийн их тахилга удахгүй болохтой холбогдуулан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн тахилгыг зохион байгуулах комиссоос тахилгын ёслолд оролцох иргэд, мөргөлчид, жуулчдад зориулсан есөн заалт бүхий санамжийг цахим хэлбэрээр түгээхээр бэлтгэж байна.

Таван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг Отгонтэнгэр уулын төрийн их тахилга нь Монголын төрт ёс, шашин, соёлын чухал уламжлалт үйл ажиллагааны нэг бөгөөд уг ёслолыг үзэж сонирхохоор гадаад, дотоодын олон жуулчин, сүсэгтэн олон Завхан аймагт хүрэлцэн ирдэг юм.

Энэ удаагийн төрийн тахилгын үеэр байгаль орчныг хамгаалах, уламжлалт ёс заншлыг дээдлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах санамжийг мөрдөхийг зохион байгуулагчид уриаллаа.

Үүнд:

  • Отгонтэнгэр хайрхан ууланд хадаг, торго, хувцас болон бусад эд зүйл өргөхгүй байх;
  • Бадархундага нуурт мөнгөн аяга, бумба өргөхөөс татгалзаж, шүл мөнгө буюу ембүү өргөхийг хориглох;
  • Шашин, соёлын үйл ажиллагаанд оролцохдоо архи, тамхи хэрэглэхгүй байх, хэрүүл маргаан үүсгэхгүй байх;
  • Олон салаа зам гаргахгүйгээр нэг чиглэлийн замаар зорчиж, автомашинаа зөвшөөрөгдсөн талбайд байрлуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
  • Хог хаягдлаа ил задгай хаяхгүй, зориулалтын уутанд хийж тогтоосон цэгт хүргэх;
  • Галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил задгай гал түлэхгүй байх;
  • Тахилгын хөтөлбөр, дэг журам болон Монголын уламжлалт ёс заншлыг хүндэтгэн мөрдөх;
  • Ахмад настан, хүүхэд болон тусгай хэрэгцээт иргэдэд хүндэтгэлтэй хандаж, аюулгүй байдлыг ханган хараа хяналтаа сайжруулах;
  • Бадархундага нуур болон тахилгын овооноос дээш зөвхөн эрэгтэйчүүд гардаг уламжлалыг хүндэтгэн мөрдөх зэрэг багтаж байна.

"Эх дэлхий, уул усaa хайрлан хамгаалж, төрийн тахилгын ёслолд хүндэтгэлтэй, соёлтой оролцохыг нийт иргэд, зочид төлөөлөгчдөөс хүсье" хэмээн Төрийн тахилгыг зохион байгуулах комиссын дарга Д.Уужимсанаа мэдээллээ.

Отгонтэнгэр хайрхан нь Монгол Улсын төрийн тахилгат уулсын нэг бөгөөд төрийн их тахилгын ёслол нь байгаль дэлхийгээ дээдлэн шүтэх монголчуудын уламжлалт зан үйл, төрт ёсны өв соёлыг хадгалан түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 13 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 26 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 29 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 32 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 51 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 36 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 37 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 48 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 44 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 17 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top