x

Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн БНХАУ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх "Монгол Улсад мал амьтны бруцеллёзтой тэмцэх чадавхыг сайжруулах" төслийн техникийн шинжээчдийн багийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад мал аж ахуй болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг зоонозын тэргүүлэх халдварт өвчний нэг нь бруцеллёз юм.

Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн тандалт, дархлаажуулалтын арга хэмжээнүүд нь тодорхой үр дүн өгч уг өвчний халдварлалтын түвшин 0.3% болж буурсан боловч, мал амьтны бруцеллёз болон бусад зооноз өвчний тандалт, лабораторийн чадавх, салбар хоорондын уялдаа холбоо, халдвар авсан малыг зохистой удирдах тогтолцоо хангалтгүй хэвээр байгааг Монгол улсад хийгдсэн хөндлөнгийн судалгаа харуулж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны байгууллага, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи хамтран 36 сарын хугацаанд хэрэгжих, 2 сая ам.долларын төсөвтэй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Уг төсөл "Нэг эрүүл мэнд" үзэл баримтлалын хүрээнд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, лабораторийн хүчин чадал болон цахим тандалтын системийг хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрсдэлд суурилсан тэмцлийн арга хэмжээг зорилтот бүс нутагт хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм.

Мөн Бруцеллёзтой тэмцэх үндэсний стратеги (2026–2036)-ийг шинэчлэх, вакцин болон оношлуурын чанарын баталгаажуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх, орон нутагт хамтарсан шуурхай хариу арга хэмжээний баг байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх юм

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн төслийн үр дүнд малын эрүүл мэнд, ашиг шим, бүтээмж дээшилж, хүн амын эрүүл мэндэд учрах эрсдэл буурахын зэрэгцээ хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн иргэдийн амьжиргаа, мал аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны өрсөлдөх чадвар нэмэгдэх ач холбогдолтойг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 35 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 0 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 14 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 17 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 20 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 38 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 23 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 35 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 31 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 4 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top