x

Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ

Сайд Ц.Идэрбат Ховд аймгийн онцгой комиссын хуралд оролцож, шаардлагатай үйл ажиллагааны зардал 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат САТ1 хэвшлийн шүлхий өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцаж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас тавьж буй саналуудыг сонссоны дараа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Тухайлбал, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахиулах үйл ажиллагааны нэн тэргүүнд шаардлагатай зардалд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 50 сая төгрөгийг шийдвэрлэж, устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг хууль, журмын дагуу яаралтай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Тэрбээр Улсын онцгой комиссоос САТ1 хэвшлийн шүлхий өвчинтэй тэмцэх ажилд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдаж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг сайн зохион байгуулж байгаа төрийн албан хаагчдад талархал илэрхийллээ.

САТ1 хэвшлийн вирус сүүлийн жилүүдэд Европ, Ойрхи Дорнод, Азийн зарим оронд тархаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд тухайн хэвшилд тохирсон вакцины эрэлт нэмэгдсэн байна.

Үүний улмаас вакцины олдоц хомсдох, үйлдвэрлэлийн ачаалал нэмэгдэх, үнэ өсөх нөхцөл үүсээд буй. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ шуурхай ажиллаж, ОХУ-ын үйлдвэрлэгчтэй хэлэлцээр байгуулан SAT-1 хэвшлийн эсрэг 1.0 сая тун вакцин худалдан авахаар тохиролцсон.

САТ1 хэвшлийн вакцин нийлүүлэх талаар ОХУ-тай өнөөдөр (2026.06.12) гэрээ байгуулж байгаа, мөн өнөөдөр ХХААХҮЯ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ян Ланьжоугийн вакцины үйлдвэртэй цахим уулзалт хийж, ирэх долоо хоногт вакцины эхний татан авалтыг хийхээр боллоо. Өөрөөр хэлбэл ирэх лхагва гарагт вакцины эхний нэг сая тун Монгол Улсын хилээр орж ирнэ.

Сайд орон нутагт малын гоц халдварт өвчинтэй тэмцэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй байгаа, эс үйлдэл гаргасан зэрэг хариуцлагагүй үйлдлүүд гарсан, мөн малын гоц халдварт өвчний талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга буюу малын ерөнхий эмч албан ёсны мэдээлэл хийх хуультай атал улстөрчид болон өөрсдийгөө малын эмч, эрдэмтэн гэж нэрлэсэн хүмүүс олон нийтийг төөрөгдүүлэх, буруу ойлголт өгөх мэдээлэл тарааж байгаад шүүмжлэлтэй хандав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 40 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 5 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 19 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 22 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 24 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 43 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 28 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 29 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 40 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 36 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 9 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top