x

Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа

Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах, замын хөдөлгөөнд хэрхэн зөв зохистой оролцох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангах үүрэг бүхий Ажлын хэсгээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өнөөдөр (2026.06.12) эцэслэн батлагдлаа.

Ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх тус хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна

111.3. Аймаг, Нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 1311дүгээр зүйлийн 131.2.5, 131.2.6-д заасан асуудлаар харьяа нутаг дэвсгэртээ захиргааны хэм хэмжээний акт гаргаж, хэрэгжилтэд хяналт тавина.

121 дүгээр зүйл.Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, хориглох зүйл

121.1. Монгол улсын нутаг дэвсгэрт цахилгаан дугуй, цахилгаан скүүтэрийг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.

121.2. Техникийн дээд хурд нь энэ хуулийн 3.1.13-т зааснаас илүү хурд бүхий цахилгаан дугуйг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу мотоцикл ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, 18-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.

121.3. Цахилгаан дугуй, цахилгаан скүүтэрийн жолооч нь нийтийн эзэмшлийн замаар зорчих эрхтэй.

121.4. Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явна. Хэрэв унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд дараах замаар явж болно.

121.4.1. зорчих хэсгийн баруун гар талын зах буюу хөвөөгөөр болон нийтийн тээврийн эгнээгээр.

121.4.2. явган хүний замаар хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй явах ба явган зорчигчид саад, аюул учруулахгүйгээр зорчино.

121.5. Энэ зүйлийн 121.2-т заасан цахилгаан дугуйн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсч, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явна.

2 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дах заалтын "мопед" гэсний дараа "цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээс" гэж, 3.1.11 дэх заалтын "мопед" гэсний дараа "цахилгаан дугуй, цахилгаан скүүтер" гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн "механикжсан тээврийн хэрэгслийг" гэснийг "механикжсан тээврийн хэрэгсэл, нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг" гэж өөрчилсүгэй…гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа 1 цаг 9 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно 1 цаг 11 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа 1 цаг 11 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө 1 цаг 12 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр боллоо 1 цаг 13 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа 1 цаг 13 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна 1 цаг 14 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ 1 цаг 15 мин Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 1 цаг 16 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг түр хааж шинэчилнэ 1 цаг 17 мин Алт болон бусад үнэт металлын үнэ өслөө 3 цаг 38 мин ДАШТ-ий нээлтийн тоглолтод шүүгч анх удаа гурван улаан хуудас үзүүллээ 3 цаг 40 мин 3х3 сагсан бөмбөгийн олон улсын цуврал тэмцээнүүд Монголд болно 3 цаг 40 мин Архангай аймагт мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах зөвлөгөөн болж байна 3 цаг 41 мин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо 3 цаг 41 мин Улаанбаатар хотод КОИКА-ийн дэмжлэгээр дөрвөн улирлын хүлэмж байгуулна 3 цаг 43 мин Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж байгааг НҮБ-аас анхаарууллаа 3 цаг 43 мин З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгүй, урсгал зардлыг өсгөхгүй 5 цаг 22 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 5 цаг 46 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 зөрчил илрүүллээ 5 цаг 49 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэ... Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уул... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрий...
Top