x

Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Олон улсын санхүүгийн корпораци (IFC) хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Олон улсын санхүүгийн корпорациас Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүдэд бүтэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мөн төслийн тодорхой үе шатуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Олон улсын санхүүгийн корпораци нь олон улсад 30 жилийн хугацаанд 170 гаруй төсөлд хувийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, 200 гаруй сая хүн төслийн үр ашгийг хүртээд байна. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд томоохон хэмжээний дэд бүтэц, эрчим хүч, хотын тээвэр, ус хангамж, ариутгах татуурга, орон сууц, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, эрүүл мэнд, санхүүгийн салбарын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Нийслэл дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтын олон талт боломжуудыг ашиглан богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж байна.

Тархмал дулааны эх үүсвэр, Лаг шатаах үйлдвэр, Трамвай, Нэг, Хоёрдугаар тойрог зам, Туул усан цогцолбор, Шинэ цэнгэлдэх хүрээлэн зэрэг төслийн зөвлөх үйлчилгээнд Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллахдаа таатай байх болно" гэв.

Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Матью Лө Блан нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон дэд бүтцийн төслүүдийг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хэвшлийн оролцооны бусад хэлбэрийг ашиглан хувийн хэвшлийг татан оролцуулах тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top