x

Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Үйлчилгээний стандартаа баримталж, иргэдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэн, олон мянган ажлын байрыг тогтвортой хадгалж, татвараа төлж байгаа нийтийн аж ахуйн салбарынхан, үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгч нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Нийтийн ахуйн үйлчилгээний салбарт ажиллагсдын олонх нь албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг. Иймээс иргэдийг албан ёсны хөдөлмөрийн харилцаанд шилжүүлэх, ажлын байрыг нь албажуулах, нийгмийн баталгааг нь хангах цогц ажил хийнэ гэдгээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэллээ. 2010 оноос хойш улсын хэмжээнд хөдөө аж ахуйн бус албан бус хөдөлмөр эрхлэлт 40 хувиар өсөж 215 мянга, Улаанбаатар хотод 80 хувиар өсөж 124 мянгад хүрчээ.

Салбарын яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна. Цаашид,

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлөх,

-5 хүртэлх ажилтантай гарааны бизнес эрхлэгчдийн 3 хүртэлх ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сарын хугацаанд чөлөөлөх,

-Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан өөрт таатай нөхцөлтэй хоёр хүртэлх гэрээнээс сонгон нийгмийн даатгалд даатгуулах,

-Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтоох,

-Ажил хийж байгаа оюутан, суралцагчид, тэднийг ажиллуулж байгаа бизнес эрхлэгчдийг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлөх бодлого хэрэгжүүлэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, “Хос шагай” салоны захирал, Дэлхийн цомын аварга, Ази, Европ тивийн аварга, мастер үсчин Н.Алтаншагайд Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий үсчин, гоо засалчдыг төрийн дээд одон, медалиар шагнав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 36 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 1 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 15 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 18 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 20 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 39 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 24 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 25 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 36 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 32 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 5 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top