Пүрэв гарагт алтны спот үнэ 0.4 хувиар өсөж, унц нь 4.089.12 ам.долларт хүрснээр сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсжээ. Арилжаа эхлэхэд алтны үнэ 4.022.09 ам.доллар болж буурсан нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын 21-нээс хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна.
Харин АНУ-ын зах зээлд наймдугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 0.5 хувиар буурч, 4.111.10 ам.доллар болсон байна.
Спот мөнгөний үнэ 0.3 хувиар өсөж, унц нь 63.86 ам.долларт хүрсэн бол цагаан алтны үнэ 0.6 хувиар өсөж, 1.673.75 ам.долларт, палладийн үнэ 2.2 хувиар өсөж, 1.239.89 ам.долларт хүрчээ.
Газрын тосны үнийн уналт, ам.долларын ханшийн сулрал зэрэгцсэн нь алт болон бусад үнэт металлын үнэ өсөхөд нөлөөлсөн байна.



