x

Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай холбоотой дайны асуудлаарх шүүмжлэлийг үгүйсгэж, энэ нь түүний сонгуулийн кампанит ажлын үеэр хэлж байсан “шинэ дайн эхлүүлэхгүй” гэх байр суурьтай зөрчилдөхгүй гэж мэдэгдлээ. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, Трамп NBC телевизийн “Meet the Press” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагынхаа үеэр хэрэв дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол дайн гарахгүй гэж баталгаа өгөөгүй хэмээн тайлбарласан байна. Уг ярилцлага 2026 оны зургаадугаар сарын 5-нд Висконсин мужид бичигдэж, зургаадугаар сарын 7-ны ням гаригт олон нийтэд цацагджээ.

Трамп Ирантай хийж буй дайныг “эцэс төгсгөлгүй дайн биш” гэж тодорхойлоод, энэ мөргөлдөөн гурван сарын турш үргэлжилж байгааг дурдсан байна. Тэрбээр Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх нь АНУ төдийгүй дэлхий нийтийн эрх ашигт нийцсэн алхам байсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрбээр анхны бүрэн эрхийн хугацаандаа Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан шийдвэрээ хамгаалсан байна. Трампын хэлснээр, илүү сайн хэлэлцээр байгуулахад олон жилийн хугацаа шаардлагатай аж.

Ярилцлагын үеэр Трамп Калифорни мужийн санал тооллоготой холбоотойгоор сонгуулийн луйвар гарсан гэх мэдэгдлээ дахин давтжээ. NBC-ийн хөтлөгч Кристен Уэлкер уг мэдэгдэлд нотолгоо шаардахад тэрбээр бухимдсан байна. Түүнчлэн Трамп татварын мэдээлэл нь алдагдсантай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэх хүрээнд байгуулахаар яригдаж байсан 1.8 тэрбум ам.долларын сангийн төлөвлөгөөг хамгаалжээ. Уг сан нь Трампын холбоотнуудад нөхөн төлбөр олгох зорилготой байсан ч АНУ-ын Хууль зүйн яам төлөвлөгөөг цуцалсан байна.

Ярилцлагын төгсгөлд Калифорнийн санал тооллого болон дээрх сангийн талаар дахин асуухад Трамп хэвлэл мэдээллийг шүүмжилж, ярилцлагыг гэнэт дуусган, микрофоноо тайлаад явсан гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 1 цаг 4 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 33 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 38 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 41 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 45 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 50 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 59 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 21 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 53 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 4 цаг 14 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 4 цаг 21 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 35 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 46 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 53 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 5 цаг 0 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 5 цаг 4 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 10 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 5 цаг 14 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 5 цаг 17 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 5 цаг 20 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару...
Top