x

Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдэвт Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг зургаадугаар сарын 15-20-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулна.

Чуулганы талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Чингис хаан Үндэсний музейгээс өнөөдөр /2026.06.12/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож, музейн хамтын ажиллагаа, бодлого, удирдлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, дижитал музей, инноваци, музейн боловсрол, олон нийт, маркетингийн чиглэлээр санал солилцоно.

Мөн Евроазийн музейн хамтын ажиллагааны шинэ хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид бүс нутгийн музейнүүдийг холбосон хамтын ажиллагааны нэгдэл байгуулах боломжийг хэлэлцэхээрээ онцлог юм.

2026 онд Олон улсын музейн зөвлөл /ICOM/ “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн нь өнөөгийн олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцолж байна. Энэ нь Монгол Улсад зохион байгуулагдах чуулганы ач холбогдол, агуулгатай нийцэж байгааг зохион байгуулагчид тэмдэглэв.

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ, Евроазийн шилдэг музейнүүдийн удирдлагууд Монгол Улсад анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй чуулах гэж байгааг онцоллоо. Тэрбээр уг чуулган нь Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагааг олон улсад сурталчлах төдийгүй Монголын бусад музейн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн тэргүүлэх музейнүүдийн туршлагаас суралцах, үзэсгэлэн солилцох, сан хөмрөгөө баяжуулах боломж нээж өгнө гэв.

Мөн Монгол Улсыг соёлоор дамжуулан дэлхийд таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чуулган чухал хувь нэмэр оруулна гэдгийг дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн чуулганыг соёлын дипломат харилцаа, зөөлөн хүчний бодлогын хүрээнд Монгол Улс олон улсын музейн салбарт шинэ хуудас нээж буй үйл явдал гэж тодотгов. Тэрбээр энэ арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн соёл, хүмүүнлэгийн дипломат харилцааны зорилттой нийцэж байгааг хэллээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн музей нь хүнийг бүх талаар хөгжүүлэх орон зай, соёлын боловсрол олгох чухал орчин гэдгийг онцлов. Тэрбээр 2021 онд Музейн тухай бие даасан хууль батлагдсанаар музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд музейн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгааг дурдлаа.

Чуулганы үеэр Ази, Европын улс орнуудын тэргүүлэх музейн удирдлагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох юм.

Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн чуулган нь Монгол Улсын музейн салбарыг олон улсын хамтын ажиллагааны шинэ шатанд гаргах, бүс нутгийн хэмжээнд соёлын өв, музейн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал боломж болно гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 39 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 4 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 18 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 21 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 23 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 42 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 27 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 28 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 39 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 35 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 8 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top